|
|
СЭЗИС-ийн оюутнууд “Оюутны лиг-2018”-д амжилттай оролцлоо
|
Огноо:
2018/04/09
|
Жил бүр уламжилал болгон зохион байгуулагддаг “Оюутны лиг-2018” өнгөрсөн 11
дүгээр сараас энэ сарын 05-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн
тэмцээнд Монголын их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн эрэгтэй, эмэгтэй 50 орчим
баг оролцлоо.
“Оюутны лиг-2018”- д Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Хүмүүнлэгийн ухааны
тэнхимийн ахлах багш, сагсан бөмбөгийн ОУХМ Б.Пүрэвдорж дасгалжуулагчтай
оюутны эмэгтэй баг "Мөнгөн медаль" хүртлээ. Мөн Бакалаврын өдрийн хөтөлбөрийн
оюутан Б.Солонго шилдэг 5 тоглогчийн нэгээр шалгарсан байна.

|
|
|
|