Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнесийн зөвлөгөө, сургалтын төв
· Ажлын байр
 
 

Зарлал | Бусад...

Оюутан солилцоогоор суралцах манай оюутнуудын тоо нэмэгдэх боломжтой боллоо

Огноо: 2018/04/12
Санхүү Эдийн Засгийн Их Сургууль 2012 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр БНСУ-ын Вуусонг Их Сургуулийн харьяа Solbridge International School of Business-тай оюутан солилцоо, 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Энэ хугацаанд 10 гаруй оюутан уг хөтөлбөрт 1-2 семестрийн хугацаагаар хамрагдаж, тус сургууль дээр жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “International Business Case Competition” –д манай сургуулийн оюутнууд 2 дахь жилдээ амжилттай оролцсон билээ. Хоёр сургуулийн хамтын ажиллагаа цаашид улам өргөжин тэлж байгаа бөгөөд энэ сарын 9-ний өдөр Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Ректор Р. Амаржаргал, Вуусонг Их Сургуулийн харьяа Sol International School –тай оюутан солилцооны гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр Hotel Management (SIHOM), Media and Communication Arts (SIMA), Culinary Arts (SICA), Medical services Management (SIMED), Restaurant and Food Services Management (SIRES) чиглэлүүдээр оюутан солилцож, хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн СЭЗИС-иас БНСУ-ын Воосонг Их Сургуулийн харьяа сургуулиудад оюутан солилцоогоор суралцах манай оюутнуудын тоо нэмэгдэх боломжтой боллоо.









     
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378