Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнесийн зөвлөгөө, сургалтын төв
· Ажлын байр
 
 

Зарлал | Бусад...

СЭЗИС-ийн оюутнууд “Эерэг хандлага, хөгжил -2018” сэдэвт уулзалт, лекцэд хамрагдлаа

Огноо: 2018/05/10
МУ-ын Ерөнхийлагчийн санаачилгаар төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагууд “Эерэг хандлага, хөгжил” төслийн хүрээнд, аян эхлүүлж байгаа юм.

“Улсын хөгжлийн асуудлыг ярихын тулд бид хувь хүний хөгжлийн асуудлыг эхлээд ярих хэрэгтэй. Харин хувь хүний хөгжлийн асуудлыг ярихад хамгийн түрүүнд тулгамдаж байгаа томохоон хүчин зүйл нь Монголын нийгэмд хандлага, хүмүүжлийн асуудал болчихоод байна. Монгол Улсын хэмжээнд 0-18 насны 1.2 сая орчим мянган хүүхэд байдаг. 96 их, дээд сургуульд 155248 оюутан суралцаж байгаа. Бид өнгөрсөн хугацаанд 21 аймгийн ЕБС-ийн сурагчдын хүмүүжил, төлөвшил, хандлагыг судлахаар аймаг бүрт сурагчидтай уулзаж, уулзалт, лекц зохион байгуулсан” гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Оюутны хөгжил хариуцсан орон тооны бус зөвлөх Н.Лхагвадорж онцолсон юм.

Уг аянд Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн оюутнууд хамрагдлаа. Эерэг хандлага, хөгжлийг нийгэмд төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Эерэг хандлага, хөгжил -2018” сэдэвт уулзалт, лекц энэ сарын 09-ний өдөр СЭЗИС-ийн 313 тоот хурлын танхимд зохион байгуулагдсан. Лекцэнд Хүний хөгжлийн akaдeмийн лектор багш Н.Амарбаясгалан, “Эерэг хандлага, хөгжил” төслийн н.Золжаргал нар оролцож, сонирхолтой лекц уншлаа.









     
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378