Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнесийн зөвлөгөө, сургалтын төв
· Ажлын байр
 
 

МУ-ын Санхүү Эдийн Засгийн Их Сургуульд ӨМӨЗО-ны СЭЗИС-ийн төлөөлөгчид айлчиллаа

Огноо: 2018/06/26
Энэ сарын 21-ний өдөр Санхүү, эдийн засгийн их сургуульд ӨМӨЗО-ны Санхүү, эдийн засгийн их сургуулийн Эрдмийн сургуулийн захирал н.Эрдэнэтогтох, Судалгаа шинжилгээний албаны дарга Цай Гуа Жун болон бусад төлөөлөгчид хоёр сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд зочилж, албан ёсны уулзалт хийлээ. Зочдыг СЭЗИС-ийн ректор Р.Амаржаргал, Глобал эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал Ж.Батхуяг, Эрдэм судлал, хөгжил, хамтын ажиллагаа, төслийн удирдлага хариуцсан захирал Д. Батжаргал, Сургалт судалгаа шинжилгээ эрхэлсэн дэд захирал Б.Мөнхбаяр нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны үр дүнг нэгтгэн дүгнэж, магистр докторын сургалтын явцад тулгамдаж буй асуудал, холбогдох шийдлийн талаар санал бодлоо солилцсон бөгөөд цаашид оюутан болон багш солилцооны хөтөлбөр, багш нарын богино хугацааны сургалт, солилцооны хэрэгжилтийнг сайжруулах, идэвхжүүлэхээр харилцан тохиролцлоо. Мөн хамтарсан судалгаа шинжилгээний цар хүрээг хоёр сургуулийн хүрээнд хязгаарлахгүйгээр өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд нийцүүлэн, шаардлагатай сэдвүүдийн хүрээнд хамран ажиллахаар талууд санал нэгдсэн байна.

СЭЗИС –ийн удирдлагын зүгээс ӨМӨЗО-ны СЭЗИС-ийн хамтарсан судалгаа шинжилгээний хүрээлэн байгуулах санаачилгыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээ. СЭЗИС –ийн ректор Р.Амаржаргал энэ оны 10 дугаар сард Монгол улсад Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, ӨМӨЗО-ы СЭЗИС болон Хятад Монголын хамтарсан олон улсын сургууль хамтран байгуулахаар төлөвлөж буйгаа илэрхийллээ. Түүнчлэн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг үр өгөөжтэй зохион байгуулахад нь амжилт хүссэнээр уулзалт өндөрлөлөө.

Уулзалтын дараа зочид СЭЗИС-тэй танилцаж, магистрын болон докторын хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцсан.





     
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378