Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнесийн зөвлөгөө, сургалтын төв
· Ажлын байр
 
 

Зарлал | Бусад...

Ирээдүйг бүтээлцэх төслийн удирдлага

Огноо: 2018/10/17


Олон Улсын Төслийн Удирдлагын Хүрээлэн (“Пи Эм Ай”)-ийн салбар болох “Монгол дахь Төслийн Удирдлагын Хүрээлэн” ТББ-аас (“Пи Эм Ай Монголиа Чаптер”) жил бүр зохион байгуулдаг олон улсын бага хурал 5 дахь жилдээ 2018 оны 10 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Бест Вэстерн Туушин зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдана.

Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®) нь дэлхийн хэмжээнд 2.9 сая гаруй мэргэжилтнүүдэд хүрч үйлчилдэг, 200 оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд төслийн удирдлагын олон улсын түвшний мэдлэг, ур чадвар, арвин баялаг туршлагаас суралцах яриа, хэлэлцүүлэгт та бүхнийг урьж байна.

Хурлын зорилго:
Хоёр өдрийн турш үргэлжлэх уг үйл ажиллагаа нь “Ирээдүйг бүтээлцэх төслийн удирдлага” нэрэн доор өөрчлөлтийн удирдлага сэдвийн хүрээнд зохион байгуулагдана. Пи Эм Ай Монголиа Чаптэр нь төсөл, програм, портфолио удирдлагын мэргэжлийн мэдлэгийг Монгол улсад системтэйгээр дэлгэрүүлэх зорилгынхоо хүрээнд төслийн удирдлагын шилдэг туршлага, шинэ хандлагыг нэвтрүүлэх Олон улсын хурлыг жил болгон зохион байгуулдаг уламжлалтай.

Хэн оролцох вэ?
  • Төсөл, програм, портфолио менежерүүд, компанийн гүйцэтгэх удирдлагууд;
  • Бизнес аналитик мэргэжилтнүүд; Хөрөнгө оруулагч нар;
  • Төслийн удирдлагын талаар суралцахыг хүссэн хэн бүхэн;
  • Хамгийн сүүлийн үеийн тренд, арга барил, чиглэлийг сонирхсон хүн бүхэнд нээлттэй.

Агуулга:
Өөрчлөлтийн удирдлага, дижитал өөрчлөлт, төслийн бизнесийн үр өгөөжийг сайжруулах, төслийн үр дүнг өсгөх, ажайл аргачлал (agile method).

Бага хурлын онцлог:
  • 30 гаруй хүндэт илтгэгчдээс төслийн менежментийн шилдэг туршлага сонсох;
  • Багаараа ажиллан семинарт суух;
  • PMP зэрэгтэй оролцогчид 16 PDU цуглуулах;
  • 400 орчим төслийн менежерүүд нэг дор цуглаж харилцан мэдээлэл солилцох;
  • Олон Улсын Төслийн Менежментийн Институтийн Төв салбар болон Хонг Конг, Сингапур, Япон, Малайз зэрэг Ази Номхон далайн бүсэд үйл ажиллагаа явуулдаг компаниудын гүйцэтгэх захирлуудтай уулзах, туршлага солилцох;
  • Өдрийн хоол болон кофе завсарлага багтсан.
Суралц, хүрээгээ тэл, дэлхийн түвшинд хүр.

Зохион байгуулах хороо:
| marketing@pmimongolia.mn
| www.pmi.org
| www.pmimongolia.mn
| www.facebook.com/pmimongoliachapter |

Facebook Event: https://www.facebook.com/events/251880505513602/
Дэлгэрэнгүй мэдээлэл авах холбоос: http://pmiconference2018.mn/

Холбогдох утас : 88086965
     
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378