Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Захиргааны алба

Захиргааны алба нь 2014 оны 9-р сарын 11-ний өдрийн Удирдах зөвлөлийн 2014/14 тоот тогтоолоор Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний удирдлагын газар болон байгуулагдсан бөгөөд газрын дарга, 3 ажилтан, 1 архив бичиг хэргийн ажилтантай ажиллаж, тус газарт "Мэдээллийн системийн удирдлагын хэлтэс" харьяалагдан үйл ажиллагаа явуулж байсан. 2018 оны 08 сарын 21-ний өдрийн Удирдах зөвлөлийн тогтоолоор Захиргааны алба болон өөрчлөгдсөн.

Захиргааны алба нь хууль тогтоомж, дүрэм журам, захирлын шийдвэрийг албажуулах, хэрэгжилтийг хангах, хяналт тавих, захирлыг үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, сургуулийн жилийн үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэлийг хянахудирдлагыг мэдээллээр тасралтгүй хангах, дүгнэлтийг сургуулийн электрон оффисын цахим хуудсаар дамжуулан тухай бүр мэдээлэх үүрэг бүхий сургуулийн удирдлагын үйл ажиллагааг дэмжих алба юм.

Захиргааны алба нь дараах чиг үүргийн дагуу ажиллаж байна.

  1. Хөдөлмөрийн харилцаа
  2. Хууль эрх зүй
  3. Олон нийтийн харилцаа, гадаад харилцаа
  4. Мэдээллийн систем
  5. Төлөвлөлт гүйцэтгэл зэрэг чиг үүргүүдийг гүйцэтгэж байна.

Холбоо барих

СЭЗИС B байр 9 давхар
Утас: 450641

Хамт олон: