Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

"Ёс суртахуунлаг, цахим-академик орчинд суралцацгаая" уралдааны шалгаруулалт боллоо

2019/05/30

Их сургуулиудын оюутнуудын дунд "Ёс суртахуунлаг, цахим-академик орчинд суралцацгаая" уриан дор зохион байгуулсан E-CONTENT, CREATIVE POSTER -ын уралдааны эцсийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2019.05.10-ы өдөр С 4 давхарт боллоо. Уралдаанд E-CONTENT бүтээл 4,CREATIVE POSTER бүтээл 24 тус тус ирүүлсэн байснаас бүтээл тус бүрээр тэргүүн, дэд байр шалгаруулж, уралдааныг санхүүжүүлэгч UNISOLUTION PARTNERS компаниас 500000, 300000 төгрөгөөр тэргүүн дэд байрт шалгарсан бүтээлийн эздийг урамшууллаа.

Уралдааны бүтээлүүд олон нийтийн сүлжээгээр 40000 шахам хэрэглэгчдэд хүрсэн байна. Бүтээлээ ирүүлсэн оюутнууд болон тэнхимийн хамт олон, уралдааныг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүддээ гар нийлэн, чин сэтгэлээсээ идэвхийлэн ажилласанд талархал илэрхийлье!