Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

“Хамгаалагдсан Ирээдүй” хөдөлгөөнд нэгдэцгээе

2019/06/05

Хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах бололцоог бүрдүүлэх, хүүхдэд учирч буй гэмтэл ослын шалтгаан нөхцөлийг илрүүлж, эрсдэлийг бууруулах шилдэг шийдэл бүхий санааг олж, хамтран хэрэгжүүлэхээр “Хамгаалагдсан Ирээдүй” хөдөлгөөнийг өрнүүлж байна.

Хүүхдэд тулгамдсан асуудалд шийдэл хайдаг, ээлтэй орчин нөхцлийг бүрдүүлэх зүрх сэтгэлтэй хүн бүр оролцох боломжтой.

Шилдгээр шалгарсан 5 төслийг 2019-2020 оны турш “Хамгаалагдсан Ирээдүй” төслөөс санхүүжүүлж, улс даяар хэрэгжүүлнэ.

Шагналын сан: 15,000,000 төгрөг.

Уралдааны хугацаа:

  • Бүртгэл: - V.27 - VI.08
  • Танилцуулах уулзалт: - VI.07
  • Багуудыг мэдээллээр хангах: - VI.08,VI.09
  • Багууд төслийн саналаа ирүүлэх: - VI.10
  • Сонгон шалгаруулалт: - VI.14

Ерөнхий зохион байгуулагч: Санхүү эдийн засгийн их сургууль, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв, Тээврийн Цагдаагийн алба, Лантуун дохио ТББ, Даатгал Эрсдэлийн академи, Актуарчдын институт, Албан журмын даатгагчдын холбоо, Инсур АПП, МИГ Монголын иншуртек групп

Уралдаанд оролцох хүсэлтэй хүмүүс shorturl.at/bvwN3 хаягаар бүртгүүлнэ үү.

Хаяг: Даатгал эрсдэлийн академи, СБД 1-р хороо, Олимпийн гудамж, G центр, 3 давхар
Утас: 85050066
И-мэйл: info@ira.mn