Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Төгсөлтийн шалгалт цахимаар амжилттай зохион байгуулагдлаа

2020/03/11

2019-2020 оны хичээлийн жилийн 2-р улиралд төгсөх Санхүү мэргэжлийн ангийн оюутнуудын төгсөлтийн шалгалт 2020-03-09,10-ны өдрүүдэд цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.

Ухаалаг цахим хөтөлбөрөөр суралцан, төгсөлтийн шалгалтаа амжилттай өгсөн нийт оюутнууддаа халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе!

Төгсөлтийн шалгалтыг амжилттай зохион байгуулсан комиссын гишүүддээ талархал илэрхийлье.

Жич: СЭЗИС нь 2015 оноос эхлэн ухаалаг цахим сургалтыг явуулж, сургалтын өөрийн гэсэн арга зүй, технологи, дэд бүтцийг бий болгосон билээ. Энэхүү бүтэц, технологийн шийдэлд тулгуурлан 2020 оны 1 сарын 27-ноос сургалтын удирдлагын Мүүдл системийг хөгжүүлж, шинэчилсэн хувилбарыг сургалтын бүх түвшний үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлэн, сургалтын үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Сургалтын үйл ажиллагаанд оролцогч талууд, оюутан, суралцагчид, эрдэмтэн багш нар, ажилтан, албан хаагчдын хамтын хөдөлмөрийн үр дүнд бид хүрсэн амжилтаа бататган, боловсролын салбарын хөгжлийг шинэ түвшинд хүргэхэд өөрсдийн зохих хувь нэмрийг оруулан ажиллаж байгаад талархалтай байна.