Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Төгсөгчиддөө баяр хүргэе!

2020/03/11

2019-2020 оны хичээлийн жилийн 1-р улиралд Бакалаврын зэрэг хүртсэн оюутнууддаа халуун баяр хүргэе! Нийт төгсөгчдөө сурлагын амжилтаараа манлайлсан Шилдэг төгсөгч М.Бадамханд, Т.Янжмаа, Ц.Номингэрэл, Х.Марал нараар сургууль, эрдэмтэн багш нар нь бахархаж байна.

Таны диплом блокчейн технологиор баталгаажсан тул та бүхэнд хэн бүхэн итгэл төгс хандана гэдэгт бид итгэлтэй байна. Цог золбоо, оюун ухаан, эрдэм мэдлэгээрээ бахархан дуурайх тод мөрөө үлдээсэн таны ирээдүйн ажил, хөдөлмөрт амжилт хүсье!

СЭЗИС-ийн Захиргаа