Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Cкайтел ХХК биднийг дэмжиж ажиллаж эхэллээ

2020/03/21

СЭЗИС-ийн 2-р улирлын сургалтын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэнтэй холбоотойгоор бид үүрэн телефоны оператор байгууллагуудад сургалтын дата үйлчилгээг чөлөөлөх хүсэлт гаргасны дагуу Скайтел компанийн дурын дугаараас цахим сургалтын систем online.edu.mn рүү хандах дата хөнгөлөлттэй боллоо.

Оюутан залуусын суралцах хүсэл эрмэлзлэл, боловсролын салбараа дэмжин ажиллаж буй Скайтел компанидаа СЭЗИС-ийн нийт багш, ажилтан, оюутан, суралцагчдын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Санамж:
  • Ямар нэгэн browser болон search engine ашиглалгүй шууд https://online.edu.mn гэж нэвтрэн, цахим талбарт upload дээрх файлуудыг үзэх, татах боломжтой.
  • Оюутан https://online.edu.mn-с гадна өөр сайтууд ашиглах, апп ашиглах, апп auto update хийж байгаа тохиолдлууд нь багцад хамаарахгүй буюу бусад дата болон нэгжнээс тооцогдохыг анхаарна уу.