Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Мобиком болон gMobile биднийг дэмжиж ажиллаж эхэллээ

2020/04/03

СЭЗИС-ийн 2-р улирлын сургалтын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэнтэй холбоотойгоор бид үүрэн телефоны оператор байгууллагуудад сургалтын дата үйлчилгээг чөлөөлөх хүсэлт гаргасны дагуу Мобиком болон gMobile компанийн дурын дугаараас цахим сургуулийн цахим хуудас "www.ufe.edu.mn"-руу хандах дата хөнгөлөлттэй боллоо.

Оюутан залуусын суралцах хүсэл эрмэлзлэл, боловсролын салбараа дэмжин ажиллаж буй Мобиком компанидаа СЭЗИС-ийн нийт багш, ажилтан, оюутан, суралцагчдын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.