Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

СЭЗИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Р.Амаржаргал оюутан залуустай чөлөөт ярилцлага хийлээ

2020/04/21

Найзууд өглөө хэдэн цагт босч байна, орой хэдэд унтаж байна?

Асуулт хариулт унших

Р.Амаржаргал, Удирдах зөвлөлийн дарга

За юуны өмнө та бүхэнтэй уулзаж байгаадаа их баяртай байна. Сайхан байна. Өнгө зүс их сайхан ядарсан шинж харагдахгүй байна, тэгэхээр гайгүй л байгаа юм байна даа, тийм үү?
Хэдэн асуулт асуумаар байна.
ЮУНЫ ӨМНӨ, НАЙЗУУД ӨГЛӨӨ ХЭДЭН ЦАГТ БОСЧ БАЙНА, ОРОЙ ХЭДЭД УНТАЖ БАЙНА?

Д.Өлзиймаа, Санхүү удирдлага, 4-р курс

" Ажил хийж байгаа болохоор өглөө эрт босдог."
"Хувийн компанид, хичээл үзэхгүй байгаа, диплом бичиж байгаа болохоор гэрээсээ ажиллаж байгаа."

Р.Амаржаргал, Удирдах зөвлөлийн дарга

За өдрийнхөө хуваарийг гаргая, өглөө 06.00-д босоод тэгээд яадаг вэ?

Д.Өлзиймаа, Санхүү удирдлага, 4-р курс

"9 цагаас миний дээр ажилладаг нягтлангаас юу хийхийгээ асуучихна. 15 цагийн үед цайгаа ууж байгаад үргэлжлүүлээд 6 цагаас дуусдаг. Мөн үдээс хойш дипломны ажлаа хийж байгаа."
"Хичээлүүдээ шахаад үзчихсэн учраас цахимаар бол цахимаар хичээл үзэхгүй байгаа. Одоо бол зөвхөн дипломоо л бичиж байна. Гэхдээ багш нараасаа цахимаар зөвлөгөө авч байгаа."
"6-гаас хойш оройн хоолоо иднэ, дипломны судалгаагаа хийнэ, дараа зурагтаа үзэж байгаад оройн 12-т унтдаг. Амралтын өдөр бас үд хүртэл унтана аа."

Р.Амаржаргал, Удирдах зөвлөлийн дарга

Маралмаагийн хувьд?

С.Маралмаа, ОУНББСМС-ийн 3-р курс

" Би бол өглөө 8 цагаас босдог. 7:40-09:30 минутын хичээлийг хойшлуулаад 16:30 минут болчихсон учраас өглөө жоохон унтах боломж олддог. "
"08-аас босоод нохойгоо 1 цаг салхилуулна, тэгээд гэр орныхоо ажлыг хийж байгаад хичээл маань 11:30 минутаас эхэлдэг. "
"Хамгийн сүүлийн хичээл маань 5:30-аас дуусдаг. Шахуу хуваарь маань ийм байдаг. Мөн хажуугаар нь дүүгээ харна. Оройдоо хичээл бас хийнэ, тэгээд 11 эсвэл 12 цагийн үед унтдаг."
"Ер нь бол бие даагаад хичээлээ хийдэг. Тэгэхгүй бол хоцрох гээд байдаг тул лекцээ дахиж үзэж байгаад, семинараа хийнэ, тэмдэглэгээ хөтөлж ойлгоогүй зүйлээ багшаасаа эмэйлээр асууна."

Р.Амаржаргал, Удирдах зөвлөлийн дарга

Батзоригийн хувьд?

Б.Батзориг, Бизнесийн удирдлага, 3-р курс

" Би ер нь 7 өдөр 6.30 гэж босоод 8 цаг хүртэл тухайн өдрийнхөө төлөвлөгөөг боловсруулаад, хичээлд хамааралтай номоо жоохон уншиж байгаад, 9 цагаас оффис ажил хийж байгаа. Давхар ажилладаг. Тэрэн дээрээ хичээлийнхээ цаг дээрээ хичээлээ хийнэ, үлдсэн цагт нь ажлаа хийгээд явж байна. Мөн оюутнууд уруу чиглээд төсөл хэрэгжүүлж байгаа."

Р.Амаржаргал, Удирдах зөвлөлийн дарга

Чи 9 өөс эхлээд хэд хүртэл ажилладаг вэ?

Б.Батзориг, Бизнесийн удирдлага, 3-р курс

" Орой 6 цаг хүртэл оффис дээрээ ажилладаг."

Р.Амаржаргал, Удирдах зөвлөлийн дарга

6 хүртэл ажлын цаг дээрээ хичээл хийх бололцоо хир байна?

Б.Батзориг, Бизнесийн удирдлага, 3-р курс

"Хичээлийн цаг дээрээ хичээл хийх зөвшөөрлөө даргаасаа аваад үлдсэн цагтаа ажлаа хийдэг. Тэгээд ажил хичээлээ зохицуулдаг."

Р.Амаржаргал, Удирдах зөвлөлийн дарга

Гүнсэнхоролын хувьд?

Б.Гүнсэнхорол, Эдийн засаг, 4-р курс

"Ажлын өдөр ихэвчлэн 7 цагт босдог. Цахим хичээлтэй орсонтой холбогдоод өөртөө зарцуулах цаг маань ихэссэн. "
"21 хоногийн зөв дадлыг өөртөө суулгах аяныг хэрэгжүүлсэн. Тэр нь өглөө босоод дэвтэр дээр талархал бичдэг. Өглөө усаа уугаад, хоолоо идчихээд 9 цагаас ажил руугаа явдаг. "
"Боловсролын Хамтын Ажиллагааны нийгэмлэг гээд газар санхүүгийн менежерээр хагас цагаар ажиллаж байгаа. 09.00-14.00 цагийн хооронд ажил дээрээ ажлаа хийж байгаад эргэж гэртээ ирээд өдрийнхөө хоолыг иднэ."
"6 цагт хичээлээ хийнэ. Хоолоо дараа нь хийнэ. Хоолны дараа хичээл дээр хийх зүйлсээ хийгээд, дүүтэйгээ тоглодог. Хагас, бүтэн сайны өдрүүдийг хичээлдээ их зарцуулдаг."

Р.Амаржаргал, Удирдах зөвлөлийн дарга

Чи 4 цаг хичээл хийдэг юм байна шүү дээ тийм үү? Ядрахгүй байна уу?

Б.Гүнсэнхорол, Эдийн засаг, 4-р курс

"Гайгүй, өдөр нь завсарладаг."

Р.Амаржаргал, Удирдах зөвлөлийн дарга

"Яаж завсарлаж байна? Завсарлаж байх үедээ юу хийдэг вэ?"

Б.Гүнсэнхорол, Эдийн засаг, 4-р курс

"Focus to do гэдэг програм бий түүгээр бол 25 минут болоод 5, 5 минутаар завсарладаг. 25 минутаар 4 удаа завсарлаад тэрнийхээ дараа 40 минутанд завсарладаг гэсэн үг. Завсарлах үедээ, 5 настай дүүтэйгээ л хамт ярилцаад л, тоглоод байж байдаг даа."


Ангийнхаа хүүхдүүдтэй хэр холбоотой байдаг вэ?

Асуулт хариулт унших

Р.Амаржаргал, Удирдах зөвлөлийн дарга

АНГИЙНХАА ХҮҮХДҮҮДТЭЙ ХЭР ХОЛБООТОЙ БАЙДАГ ВЭ?

С.Маралмаа, ОУНББСМС-ийн 3-р курс

"Facebook, massenger-ээр л холбоотой байдаг. Түүгээрээ мэдээлэл авчихдаг болохоор аягүй амар байдаг. Жишээ нь: багш ороод ирлээ шүү, даалгавар хурааж авах цаг болсон, ийм ийм асуудлыг хэлэлцэж байна аа гэх мэт. Ерөнхийдөө бие биедээ санаа тавьдаг гэсэн үг. Энэ далимд найзуудддаа баярлалаа. "

Р.Амаржаргал, Удирдах зөвлөлийн дарга

Ангийнхаа хүүхдүүдтэй харилцах бололцоо бол байгаа юм байна тийм ээ? Ер нь нээх салаад явчихааргүй юм байна тийм үү?

С.Маралмаа, ОУНББСМС-ийн 3-р курс

"Тийм,"

Р.Амаржаргал, Удирдах зөвлөлийн дарга

Анги танхимдаа уулздаг байхад ондоо байлаа шүү дээ. Онлайн сургалт ороод эхлэхээр ангийнхаа хүүхдүүдтэй хамтарч ажиллахаар та нарт ямар нэгэн бүтээмжийн өөрчлөлт ажиглагдаж байна уу? Хамаагүй илүү бүтээмжтэй болчихсон ч юм шиг. Өмнө бол 10 минутийн 7 минутанд нь хэрэггүй юм ярьдаг байсан бол одоо бол дандаа хэрэгтэй чухал юмнуудаа ярьж байгаа юм шиг санагдаж байна уу? Цаг илүү хэмнэж байгаа, илүү бүтээлтэй болж байгаа юм шиг санагдаж байна уу?

Б.Батзориг, Бизнесийн удирдлага, 3-р курс

"Ерөнхийдөө янз бүр л байгаа байх. Тухайн хүний хувийн зохион байгуулалтаас их хамаарна. Зарим нь кино үзэж байхад зарим нь хичээлээ хийгээд л өөр өөрсдийнхөө сонирхлын дагуу юм хийж байгаа болохоор сонирхолтой зүйлдээ бүтээмжтэй ханддаг байх."


Найзууддаа юу гэж зөвлөх вэ?

Асуулт хариулт унших

Р.Амаржаргал, Удирдах зөвлөлийн дарга

НАЙЗУУДДАА ЮУ ГЭЖ ЗӨВЛӨХ ВЭ?
Миний хүүхдүүд тойроод нэг санал бодлоо хэлээд орхиоч. Би бол энийг л санал болгомоор байна гээд. Яг өнөөдрийн үүссэн нөхцөл байдалд та нар ийм ийм юм хэрэглээч гээд нэг бусдыгаа уриалах уу

Б.Батзориг, Бизнесийн удирдлага, 3-р курс

"Миний хувьд сүүлд “UNLOCK” подкаст сонсож байгаад нэг номны талаар мэдээлэл аваад түүнийгээ уншиж эхэлсэн. Энэ ном нь яавал хамгийн өндөр бүтээмжтэй ажиллах вэ гэсэн утгатай. Оюутнууд бид нар олон юмыг зэрэг амжуулах гээд multitasking хийх гээд байдаг. Тэр нь буруу юм гэдгийг баримт нотолгоотой тайлбарладаг. Тэрийг үзсэнээс хойш би хичээлээ хийх цагт нь хийж, орж байх цагт нь сонсоод, амрах цагтаа амрах нь их зөв юмаа гээд ойлгож авсан."

Р.Амаржаргал, Удирдах зөвлөлийн дарга

Зорилготой, сахилгатай, цаг баримталдаг байх юм бол болж байна шүү дээ тийм ээ? Түүнээс ачаалал гайгүй байгаа юм байна тийм ээ?

С.Маралмаа, ОУНББСМС-ийн 3-р курс

"Би “Ганц зүйл” гээд ном уншсан. Тэрэн дээр өөрийнхөө хамгийн чухал гэсэн зүйлээ нэгт тавих гэсэн дүрэм баримталдаг. Тийм учраас аль хичээлийг хийхэд хамгийн чухал байна гэдгээ төлөвлөх, мөн үүнийг хийвэл тустай юм байна гэж авч, түүнийгээ заавал хийх гэж зорьдог. Түүнийгээ толгойндоо хэдэн мянган удаа бодож байгаад хийдэг. Тэгэхгүй бол анхаарал сарнидаг. Тэгээд зорилгоо тавиад л хийх юм бол ер нь гайгүй ээ."

Г.Мягмарзаяа, Эрх зүйн мэргэжил, 4-р курс

"Миний хувьд 2 сар гаруй хугацаанд хөдөө орон нутгаас хичээлээ хийж байгаад өчигдөр хот уруу орж ирлээ."
"Хөдөө орон нутгийн оюутнуудийн дундах хүндрэлтэй нэг асуудал нь яалт ч үгүй интернетийн орчин байна. Түүнээс хичээлээ хийхэд хүндрэлтэй байгаа юм бол нээх их байхгүй."
"Заримдаа хөдөө хүчтэй шуурга болчихоор тог 2,3 өдрөөр тасрах бэрхшээл байдаг. Үүнээс болоод зарим даалгавраасаа хоцрох тохиолдол байдаг."
"Би сумын төвд байдаг болохоор харьцангуй гайгүй бүүр хөдөө байдаг оюутнууд маань интернетгүй байх ч тохиолдол олон. Тэрийг нь уян хатан байдлаар багш нар маань бас ойлгоод, шийдээд өгөх боломжтой болов уу гэж бодож байна аа."
"Хичээлээ хийхийн хувьд бол би цагийн юмыг цагт нь гэдэг зарчмыг баримталдаг. Дүү нар байх үед анхаарал сарнидаг. Гэхдээ аль болох зохицуулаад хийдэг. Жирийн үед ч бид хичээлээ шөнийн цагаар хийдэг. Ер нь нөхцөл байдалдаа өөрийгөө дасан зохицуулж, өөрийгөө ч гэсэн дайчлах хэрэгтэй гэж найзууддаа хэлмээр байна."

Д.Өлзиймаа, Санхүү удирдлага, 4-р курс

"Ер нь бол swot их чухал. Бид 3 цаг зино үзээд сууж чадна. Гэтэл хичээлээ хийгээд 3 цаг сууж чадах уу гэвэл эргэлзээтэй."
"Миний хувьд 1-т төлөвлөх 2-т юманд завсарлага авч амралттай байх юм бол аливааг сайн хийж чадна гэж боддог. Жишээлбэл шалгалтандаа бэлдэхдээ аль аль бүлгийг хэзээ хэзээ унших юм бэ гэсэн төлөвлөгөө гаргаад тэрийгээ өөрөө баримталдаг байх. "
"Нэг компьютер дээр 2,3 цагаар удаан суух биш дунд нь завсарладаг байвал илүү сайн төвлөрч чадна."

С.Маралмаа, ОУНББСМС-ийн III-р курс

"Хичээлээ хийх анхаарлаа төвлөрүүлэх тал дээр миний хувьд хамгийн гол нь төлөвлөгөөтэй ажиллаж сурах, цагийн менежмент хийх гэсэн зарчимийг баримтлах хэрэгтэй. Үнэхээр гэрийн ажил дүү гэх мэт бэрхшээл гарч болно. Тэр үедээ зайлшгүй шаардлагатай юмаа хийгээд багштайгаа тохиролцож болно гэж бодож байна. "
"Өөртөө шаардлага тавиад, түүндээ дасан зохицоод, дайчлах хэрэгтэй гэдгийг найзууддаа уриалмаар байна."
"Ер нь сууж сурах л хамгийн чухал байх. Хичээлээ хийгээд 3 цаг компьютер дээр суух болвол бас эргэлзээтэй л дээ. Нэг ажил хийвэл дуустал суугаад тэрийгээ амьдралынхаа нэг хэсэг болговол ямар ч зүйлийг хийхэд амархан байх аа. "


Ямар ном уншиж байна вэ?

Асуулт хариулт унших

Р.Амаржаргал, Удирдах зөвлөлийн дарга

ЯМАР НОМ УНШИЖ БАЙНА ВЭ?
За уншсан номнууд гэхээр сая нэг хоёр номнууд хэллээ тийм ээ? Өөр одоо сүүлийн үед уншсан сонирхсон номнууд юу байна? ? Найзууддаа санал болгохоор номнуудаа нэрлэвэл.

Б.Гүнсэнхорол, Эдийн засаг, 4-р курс

"Би 21 хоногийн аян өрнүүлж байгаа гэж сая хэлсэндээ тэрний нэг зорилго нь унтахаасаа өмнө ном унш гэсэн байсан. Одоо бол би орныхоо хажууд ном тавьчихдаг. Өдөр болгон доороос нь аваад ээлжлээд уншаад байдаг. Тэр бас их сонирхолтой санагдсан. Одоо бол би 5 ном уншиж байгаа. Зарим нь хувь хүний хөгжил, зарим нь уран зохиол, монгол хэл дээр англи хэл дээр гэх мэт"

Б.Батзориг, Бизнесийн удирдлага, 3-р курс

"Би болохоор Стив Жобс-ийн “Илтгэх урлагийн гайхамшиг” гэсэн номыг сүүлд уншиж дуусгасан. Тэрийг яагаад оюутнуудад санал болгож байгаа вэ гэвэл, бид бүх хичээл дээрээ презентэйшн, илтгэл бэлтгэж байгаа. Цахим орчноос бие даалтаа танилцуулж байгаа. Тэр нь гол санаагаа яаж гаргах уу? Яавал энгийн, богино хугацаанд, ойлгомжтой илтгэл тавих бэ гэдгийг тодорхой бичээд өгсөн байдаг. Тийм учраас энэ номыг уншаарай гэж санал болгож байна аа. "

С.Маралмаа, ОУНББСМС-ийн 3-р курс

"Би карантилагдсанаас хойш олон ном уншиж байгаа. Одоогоор 6 ном уншсан байна. Хамгийн гоё санагдсан нь “хүн төрөлхтөний товч түүх”

Р.Амаржаргал, Удирдах зөвлөлийн дарга

Хараригийн уу?

С.Маралмаа, ОУНББСМС-ийн 3-р курс

"Тийм, тэрийг би хүүхдүүдэд заавал уншаарай гэж хэлмээр байна. Залуу үеийнхэнд Америк ном унших нь хөгжилтэй, дээрээс нь жишээг нь танин мэдэхүй маягаар бичсэн байдаг болохоор америк номыг түлхүү уншаад байгаа."

Р.Амаржаргал, Удирдах зөвлөлийн дарга

Израйлын Ирусалимын их сургуулийн профессор, Мундаг хүн ш дээ,

С.Маралмаа, ОУНББСМС-ийн 3-р курс

"Одоо 2 дахь хэвлэл нь гарсан, “Маргаашийн товч түүх” гэсэн нэртэй. Би одоо бас “Дуугай”гээд номыг унших гээд авсан байгаа."

Г.Мягмарзаяа, Эрх зүйн мэргэжил, 4-р курс

"Би “Гэр цэвэр бол сэтгэл ариун” гээд тэр номыг эхлүүлсэн явж байна. Тэрнээс өмнө хичээлтэйгээ холболдолтой “Оройгүй сүм”-ийг уншиж дуусгасан."

Р.Амаржаргал, Удирдах зөвлөлийн дарга

“Оройгүй сүм” яагаад хичээлтай холбогдолтой байдаг билээ?

Г.Мягмарзаяа, Эрх зүйн мэргэжил, 4-р курс

"Жүжгийн хичээлийн хүрээнд уншсан, түүн дээр уншаад шалгалт өгдөг. Энэ номыг өмнө нь 12-р ангидаа ЭЕШ-д бэлдэж байхдаа уншиж байсан. Дахиад нэг уншихад дахиад нэг байна. Түдэв гуйаг ямар агуу зохиолч вэ гэдгийг унших бүртээ мэдэрч байна. өөр мэдрэмж өгсөн. Би Түдэв гуйан эсээнүүдийг бас унших дуртай. Миний хувьд Түдэв гуйаг Монголын хамгийн шилдэг эсээ бичдэг хүн гэж дүгнэдэг. Тиймд түүнийг бишийг арга барилыг олж авахыг хичээж байна. Бид нэг нутгийнх болоод ч тэрүү ном зохиолыг нь унших дуртай."

Р.Амаржаргал, Удирдах зөвлөлийн дарга

Гарцаагүй мундаг зохиол. Ёстой мундаг зохиолч. “Оройгүй сүм” эмээ өвөөдөө уншиж өгсөн үү

Г.Мягмарзаяа, Эрх зүйн мэргэжил, 4-р курс

"Манай эмээ уншсан байх өө, харилцан ярилцлага үүсгээгүй л байна. Харин багштайгаа л ярьсан."

Д.Өлзиймаа, Санхүү удирдлага, 4-р курс

"Миний хувьд “Хурдан шийдэх үү, удаан бодох уу, thinking fast and slow” гэсэн монгол хэл дээр орчуулагдсан номыг уншсан. Би тархи хэрхэн ажилладаг? Системээс систем рүү хэрхэн шилждэг тухай, бидний өөрсдийн гаргадаг үйлдлүүдийг, шийдвэрүүдийг ойлгоход тусалж байгаа. Тийм номнуудыг заавал унших хэрэгтэй юм шиг санагдаж байна."

Р.Амаржаргал, Удирдах зөвлөлийн дарга

Би бол оюутнуудаараа үнэхээр их бахархаж байна. Та нар чинь одоо эдийн засаг, бизнес, эрх зүй, санхүү, бүртгэл г.м олон янзын мэргэжлээр сурч байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө психологи, түүх, уран зохиол, зан үйл, хувийн ажлын техникийн тухай гээд маш өргөн цар хүрээтэй юм сонирхож байгаа чинь их таалагдлаа. Ерөнхий мэдлэгийн цар хүрээ өргөн байх тусмаа хэрэгтэй юм. Гайхамшигтай л байна л даа. За надаас асуух асуулт байна уу?

Б.Гүнсэнхорол, Эдийн засаг, 4-р курс

"Би “Оюунтан” подкастны анхны асуултыг танаас асууя. Амжилттай оюутан гэж таны бодлоор хэн бэ? "

Р.Амаржаргал, Удирдах зөвлөлийн дарга

"Ер нь бидний үеийн багш нар хатуу байлаа, харцаараа л айлгана. Жишээ нь би их сургуулийн багш байхдаа Чой.Лувсанжав багшийн гэрт ороод багшийгаа хүндлээд нэлээн холоос айгаад ташуухан харсхийгээд зогсдог байлаа. . Бямбын Ренчин гуайн дурсамжид хэрхэн хүнд нөхцөлд суралцаж байсан нь дурдагдсан байдаг."
"Бидний үед уншсанаа цээжилж хариулах, хөрөнгөтний онолыг шүүмжлэх нь гээд үзэл суртлын асуултад байнга хариулж, шүүмжилж байдаг байсан бол одоо та на сайхан байна. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил, оюуны эрх чөлөө, өөрийн гэсэн үзэл бодолтой байх эрх чөлөөтэй бидний үед тийм юм байсангүй. Түүнчлэн ямар ч дуртай материалаа хаанаас гэсэн олох EBSCO шиг цахим эх сурвалж их байна. "
"Яах гэж сургуульд орсоноо мэддэг хүүхдийг амжилттай гэж хэлнэ, ний нуугүй хэлэхэд диплом авахын тулд сурдаг оюутан бий. Сурах гэж ирэх, диплом авах гэж ирэх нь 2 өөр ойлголт. Манай сургуулийн нэг онцлог бид дипломондоо их харам. Өнөөдөр үүссэн нөхцөл байдлаас хүнд үе байсан. Та нар боддоо 30, 40 он, дэлхийн 2-р дайн, Африкийн зарим нэг орон, мөн зүүн Азийн орнуудад ямархуу янзтай сурах гэж чармайдгийг та бүхэн мэднэ дээ. Тэдний дэргэд бид коммунизмын үед байгаа хүмүүс, гэхдээ хүнд хэцүү нөхцөл, цар тахалтай байгаа ч СУРАХ ГЭСЭН ЧИН ЭРМЭЛЗЭЛТЭЙ Л БОЛ ХҮН ЯМАР Ч НӨХЦӨЛД СУРНА "


Онлайн сургалтын хамгийн сайн гээд санал болгох ямар хувилбар байгаа вэ?

Асуулт хариулт унших

Р.Амаржаргал, Удирдах зөвлөлийн дарга

ЗА, НЭГ АСУУЛТ ОНЛАЙН СУРГАЛТЫН МАШ ОЛОН ЭХ ҮҮСВЭР БАЙГАА ТИЙМ ҮҮ? ТЭР ДУНДААС ХАМГИЙН САЙН ГЭЭД САНАЛ БОЛГОХ ЯМАР ХУВИЛБАР БАЙГАА ВЭ?

С.Маралмаа, ОУНББСМС-ийн 3-р курс

"Би Academia гээд эх үүсвэр рүү ордог. Тэнд бүх артикл, ишлэл гэх мэт судалгааны ажлын бүх бүх зүйлүүд байдаг. Тэгээд ер нь аль ч өнцөг булан бүрээс, аль хэл дээр үзэх боломжтой. Монгол хүмүүс ч түүн дээр өөосдийн ажлаа оруулсан байдаг. "

Д.Өлзиймаа, Санхүү удирдлага, 4-р курс

"Миний хувьд диплом бичиж байгаа тэгэхээр судалгааны ажлууд их хэрэг болж байна л даа. Тэгэхээр миний хувьд EBSCO хамгийн их хэрэг болж байна. Манай сургууль ч гэсэн үнэгүй ашиглах боломжийг нээсэн байгаа. Тэрүүгээр номны хэсгээс авах ч боломжтой. "

Г.Мягмарзаяа, Эрх зүйн мэргэжил, 4-р курс

"Миний хувьд болохоор хуулийн анги болохоор дипломны ажилд маань тус болох шүүхийн шийдвэрийн цахим сан, legal info цахим санг судалж байна."

Б.Батзориг, Бизнесийн удирдлага, 3-р курс

"Миний хувьд Ebsco ашиглаад явдаг, бас бүтээлийн сан /Repository сан/ашигладаг. "

Б.Гүнсэнхорол, Эдийн засаг, 4-р курс

"Миний хувьд дипломтой холбоотой RESEARCH гээд сайтаас судалгааны материалдаа ашигладаг. Мөн монгол банкны судалгааны товхимол ашигладаг. Статистикийн 1212 гэх мэт сайтуулыг мөн түлхүү ашигладаг."

Р.Амаржаргал, Удирдах зөвлөлийн дарга

Зөв, 1212 бол нэлээд сайжирсан байна лээ. Монгол банкны статистик ч гэсэн сайн шүү дээ ер нь бол. Шаардлагатай мэдээллүүд бол нилээн гарч ирдэг. За сайн байна тэр чинь аягүй чухал.