CIMA нийгэмлэгийн шилдэг 10 оюутны нэгээр СЭЗИС-ийн оюутан Балдаурен Айбек шалгарлаа.

2020/12/22

Олон улсын удирдлагын нягтлан бодогчдын /CIMA/ нийгэмлэгийн оны шилдэг оюутан шалгаруулах үйл ажиллагаа өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Шилдэг 10 оюутны нэгээр СЭЗИСургуулийн оюутан Балдаурен Айбек шалгарсан байна.

Олон улсын тавцанд эх орныхоо төдийгүй төрөлх сургуулийнхаа нэрийг өндөрт гарган CIMA нийгэмлэгээс ШИЛДЭГ СУРАЛЦАГЧ шагнал авсан Балдаурен Айбект баяр хүргэе. Сургуулийнхаа нэрийг цаашид ч өндөрт өргөн, Монгол улсын эдийн засгийг хөгжүүлэн дэвшүүлэх үйлсэд гар бие оролцон, бахархан дууриах төгсөгч хэвээр байна гэдэгт итгэлтэй байна.

Мөн шавиа үргэлж дэмжин, тусалж байсан багш Ajay Takiar Kumar болон багш Б.Дэлгэрсайхан нартаа халуун баяр хүргэе.