СЭЗИС-ИЙН БАКАЛАВРЫН ҮНДСЭН БОЛОН ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧДИЙН АНХААРАЛД!

2021/08/03

БШУЯ-наас ЭЕШ-ыг 8 сарын 19-22 ны хооронд зохион байгуулахтай холбогдуулан СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрийн 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл 8 сарын 21 өдрийг дуустал хойшлуулж байна.
Нийт бүртгүүлсэн бүртгүүлэгчид элсэлтийн журам-ын 2.2, 4.3-т д заасан ур чадварын шалгалтыг цахим сургалтын талбараар дамжуулан 8 сарын 22-ны өдөрт багтаан өгнө үү! Мөн элсэлтийн хуанлид заасан үйл ажиллагаанд дараах өөрчлөлтүүд орж байна.
Үүнд:
- Ур чадварын шалгалтыг 2021 оны 8 сарын 21-ны өдөрт багтаан өгөх;
- Бөхөн мобайл уралдаан 2021 оны 8 сарын 15-г хүртэл;
- Элсэгчдэд олгох тэтгэлгийн хүсэлтийг 2021 оны 8 сарын 15-ны өдрийг хүртэл;
- СЭЗИС-д “Шилдэг элсэгч” болон “Хөнгөлттэй нөхцөл”-өөр элсэн суралцах хүсэлтийг 2021 оны 8 сарын 15-ны өдрийг хүртэл материал хүлээн авна.

Жич: Дээрх хугацаанд өөрчлөлт орох тохиолдолд дахин зарлах болно.
Элсэлттэй холбоотой нэмэлт тодруулга авах бол 2021 оны 8 сарын 10-ны өдрөөс хойш 90335363, 70008085 дугаартай холбогдож мэдээлэл авна уу
2021-08-03
СЭЗИС-ЭЛСЭЛТИЙН КОМИСС