Эрх зүйн тэнхимийн ахлах багш Л.Отгонбаяр SHIAC-ын Арбитрчаар томилогдов

2021/09/03

Шанхайн Олон Улсын Эдийн Засаг Худалдааны Арбитрын Комисс (SHIAC)-ын Шалгалтын хорооны 2021 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн шийдвэрээр Л.Отгонбаярыг тус Арбитрын Арбитрч бөгөөд Эвлэрүүлэн зуучлагчаар томилов. Тэрээр 2021-2026 оны хооронд 5 жилийн хугацаанд энэхүү Арбитрчийн сонгуульт үүргийг гүйцэтгэх юм. Тус арбитр нь олон улсын худалдаа болон хөрөнгө оруулалтын эрх зүйн маргааныг шийдвэрлэх Азийн томоохон механизм юм.