СЭЗИС-ийн ТАСРАЛТГҮЙ БОЛОВСРОЛЫН ТӨВ болон АНУ-ын MIT сургуулийн хамтарсан "Accelerated Entrepreneurship" хөтөлбөрийг 3 дах удаагаа интерактив хэлбэрээр зохион байгуулах гэж байна.

2021/09/11

Хөтөлбөр монгол орчуулгатайгаар явагдах ба бизнест тулгардаг олон талын бэрхшээл, сорилтыг олон улсад хэрхэн шийдвэрлэж, даван туулсан практик туршлага болон хамгийн сүүлийн үеийн онолын чиг хандлагатай танилцуулна. Сургалтаас гадна дотоод болон гадаадын ижил зорилготой түншлэгтэй харилцаа тогтоон бизнесээ өргөжүүлж, хүрээгээ тэлэх боломжтой.

💻Бүртгэл дуусахад 3 хоног үлдлээ.
Аccelerated Entrepreneurship хөтөлбөрөөс та яг юуг сурах вэ?

🎁🎁 Tаны харилцагч хэн бэ???
Компанийн зорилго болон эцсийн хэрэглэгчийн профайлыг тодорхойлох, зах зээлийн тооцооллыг оновчтой боловсруулах тухай мэдэж авна
🎁🎁Tаны үнэ цэнэ болон өрсөлдөх байр суурь юу вэ?
Зорилтот зах зээл болон өрсөлдөх байршилд санал болгох өөрийн үнэ цэнэ болон давуу талаа гарган таниулах тухай суралцана
🎁🎁Гарааны бизнесүүдийн хууль эрхзүйн асуудлууд
Гарааны бизнесүүдийн мэдвэл зохих корпорацийн хууль, хөдөлмөр эрхлэлт, оюуны өмч, санхүүгийн зохицуулалтын тухай, тэдгээрийн гарц гаргалгааг олж авах болно
🎁🎁Бизнесийн найрааны урлаг (хөрөнгө оруулагч, түнш, харилцагчдад зориулсан)
Сайн компани олон зорилгодоо найрах аргаар хүрдэг. Тухайлбал, хөрөнгө босгох, борлуулалтаа өсгөх, түншлэлээ баталгаажуулах, ажилтнуудаа тогтоон барих гэх мэтчилэн. Тэгвэл тухайн асуудал бүрт найрааг хэрхэн харилцан ашигтайгаар хийх тухай суралцах болно
🎁🎁Зах зээлийн стратегиэ тодорхойлох
Зорилтот зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах хэрэглэгчдээ хэрхэн онилж, яаж тэднийг татах тухай эндээс суралцана
🎁🎁Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрхэн загварчлах вэ?
Өөрсдийн бизнесийн загварт суурилсан бүх гол таамаглалуудыг авч үзэх болно / зах зээлийн хүлээн зөвшөөрөлт / давуу байдлыг шалгах, хамгийн бага амьдрах чадвартай бүтээгдэхүүнийг тодорхойлох зах зээлийн стратеги боловсруулахад суралцана.
🎁🎁Таны компани хэрхэн мөнгө хийх вэ?
Өөрсдийн бизнесийн загварыг зорилтот зах зээлийн худалдан авалтын зан төлөвтэй уялдуулах талаар авч үзэх болно.
🎁🎁Хөрөнгөө өсгөх урлаг
Бизнесийг өөрийн хөрөнгөгүйгээр босгох боломжтой. Харин хэрхэн олон төрлийн эх сурвалжаас хөрөнгө босгох амжилттай арга техникт суралцах болно. Энэ үнэхээр гайхалтай
🎁🎁Бизнестээ хөрөнгө оруулалт татах урлаг
Дэлгэрэнгүй мэдээлэл болон сургалтын хөтөлбөрийн cce@ufe.edu.mn хаягаар болон утсаар хүсэлт илгээн хүлээн авах боломжтой.
Холбоо барих утасны дугаар ☎99071704, 99901615