Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Удирдлагын Академийн захирал Т.Эрхэмбаяр, СЭЗИС-ийн Ректор Б.Мөнхбаяр нар 2021-0-29-ны өдөр хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

2021/09/30

Санамж бичгийн хүрээнд дараах чиглэлд хамтран ажиллана. Үүнд:

  • Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, бэхжүүлэх, мэргэжилтнүүдийн ур чадварыг өсгөх, академик түвшний мэдлэгээр хангах, хөгжүүлэх
  • Урт болон богино хугацааны, зэргийн болон зэргийн бус сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд мэргэжлийн агент, брокер бэлтгэх
  • Хамтарсан сургалт, нээлттэй хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулах, мэргэжлийн ном товхимол хамтран бүтээх
  • Оюутнуудыг дадлага хийлгэх замаар сургалт, практикийг уялдуулах
  • Хамтарсан төсөл, хөтөлбөр, зөвлөх үйлчилгээ, судалгааг хэрэгжүүлэх г.м

Санамж бичиг байгуулах арга хэмжээнд Үл Хөдлөх Хөрөнгө Удирдлагын Академийн зөвлөх Э.Ануударь, СЭЗИС-ийн Платформ түншлэл хариуцсан проректор Д.Анхтуяа
ОУНББСМС-ийн зохицуулагч Н.Зол нар байлцлаа.

Хамтын ажиллагааны эхлэл болгон үл хөдлөх хөрөнгийн салбарын захирлуудад зориулсан богино хугацааны сургалт зохион байгуулах гэж байна.
Талуудынхаа хамтын ажиллагаанд амжилт хүсье!