СЭЗИС-ийн хамт олон бид 2020-2021 оны хичээлийн жилд Дээд боловсролын тухай хуулийн 8, 12 дугаар зүйлд заасныг үндэслэн хэрэгжиж буй 8, шинэ 4, нийт 12 сургалтын хөтөлбөрийг ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЖ, СУРГАЛТЫН ЧАНАРАА БАТАЛГААЖУУЛЛАА.

2021/10/02

Монгол Улсад анх удаа хууль, журмын дагуу дүйцүүлэн магадлан итгэмжлүүлэх ажлыг Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлтэй хамтран, хариуцлагатай зохион байгуулж, Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын тогтоолоор 2026 оны хүртэл магадлан итгэмжлүүлсэн гэрчилгээнүүдээ хүлээн авлаа. БМИҮЗ-ийн дэд дарга, ажлын албаны захирал О.Янжмаа, мэргэжилтэн Б. Мядагмаа, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн н.Батдулам, СЭЗИС-ийн Ректор Б.Мөнхбаяр, Ахисан түвшний судалгаа, сургалт хариуцсан проректор Ж.Батхуяг, Платформ түншлэл хариуцсан проректор Д.Анхтуяа, чанарын баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэн Р.Нурбек нар гэрчилгээ хүлээлцэх арга хэмжээнд оролцлоо.

Бакалавр зэрэг олгох хөтөлбөр:
1. Санхүү
2. НББ
3. Эдийн засаг
4. Бизнесийн удирдлага
5. Банк
6. Худалдаа
7. Даатгал

Магистрын зэрэг олгох хөтөлбөр:
1. Санхүү
2. Нягтлан бодох бүртгэл
3. Бизнесийн удирдлага
4. Бизнес ба эрх зүй
5. Төрийн удирдлага

Нийт багш, ажилтан, төгсөгчдийнхөө ажил хөдөлмөрт нь, оюутан, суралцагчиддаа сурах их үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье!