СЭЗИС 2021 оны 10-р сарын 1-ний өдөр “Нэкст групптэй” хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээний хүрээнд дараах чиглэлүүдэд анхаарал хандуулж хамтран ажиллахаар тохиролцлоо.

2021/10/02

- Сургуулийн дотоод үйл ажиллагааг дижиталчлах техник, технологийн шийдлийг боловсруулж хамтран турших, хэрэгжүүлэх;
- Цахим сургалтын орчин үеийн тоноглол бүхий анги танхим тохижуулж, дижитал орчин бүрдүүлэх;
- Харилцан туршлага солилцох, хамтарсан сургалт, нээлттэй хэлэлцүүлэг, семинар зохион байгуулах;
- Оюутнуудыг дадлага, тэтгэлэгт хамруулах боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлт, суралцах нөхцөлийг сайжруулахд чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх;
- Төгсөгчдийг ажлын байраар хангах, уян хатан ажлын нөхцөлийг бүрдүүлэх, ажилчдын сонгон шалгаруулалтыг хамтарч хийх г.м;
Гэрээ байгуулах арга хэмжээнд “Нэкст групп”-ийн ерөнхийлөгч Л.Чулуунболд, Санхүү, төлөвлөлтийн газрын захирал Ч.Эрдэнэзаяа, СЭЗИС-ийн ректор Б.Мөнхбаяр, Платформ түншлэл хариуцсан проректор Д.Анхтуяа, Эдийн засаг, санхүү хариуцсан проректор С.Бямбахорлоо, Маркетингийн менежер Б.Итгэл нар болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Бизнесийн үйл ажиллагааг дижиталчлахын төлөө хамтдаа!