СЭЗИС-ийн Эрх зүйн хөтөлбөрийн оюутнууд “MOCK TRIAL-2021” шүүхийн мэтгэлцээний тэмцээнд тэргүүн байр эзэллээ

2021/10/13

Монгол Улсын хууль зүйн их, дээд сургуулиудын оюутнуудын дунд долоо дахь жилдээ зохион байгуулагдаж буй Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит “MOCK TRIAL- 2021” шүүхийн мэтгэлцээний тэмцээний Иргэний Эрх зүйн төрөлд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн оюутан Эрх зүйн хөтөлбөрийн 4-р курсийн оюутан П.Отгонцэцэг, Б.Баярзул, Б.Гантуяа, Т.Энхжин, Б.Нинжбадгар, Ш.Бүжинлхам нартаа болон удирдсан багш Э.Гэрэлд талархал илэрхийлье.

Амжилт гаргасан оюутнууд болон удирдагч багш нартаа баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөрөөс өндөр амжилт хүсье.

Бакалаврын сургалт, судалгааны алба