UFE NETWORKING 2021 зохион байгуулагдана.

2021/11/18

СЭЗИС-ийн хамгийн ТОМ бөгөөд хамгийн ХЭРЭГТЭЙ үйл ажиллагааны нэг бол UFE NETWORKING юм. Энэхүү арга хэмжээ жил бүр үр дүнтэй, амжилттай зохион байгуулагдаж дараа, дараагийн үед уламжлагддаг. 2021-2022 оны хичээлийн жилд UFE NETWORKING арга хэмжээ нь “ХАМТДАА ХӨГЖЬЕ, ХАМТДАА БҮТЭЭЕ” уриан доор зохион байгуулагдана.

СЭЗИС-д хамааралтай хэн бүхэн нэгэн өдрийг өөртөө үнэ цэнийг бүтээх, түүнийгээ оюуны хөрөнгө оруулалт болгон хувиргах боломж бүрдэнэ.

ТА:
  • Танилын хүрээгээ тэлэх
  • Хамтдаа өсөн дэвших хамтрагчаа олж авах
  • Туршлага солилцох
  • Хамтран ажиллах
  • Харилцаа холбоогоо сайжруулах
  • Салбартаа амжилттай ажиллаж буй эрхмүүдээс зөвлөгөө авах
  • Тренд болж буй сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх
  • Хийж бүтээн хөгжих сэдлийг олж харах гээд олон давуу талыг мэдрэх болно.

Энэ жил цахим болон танхимийн хэлбэрийг хослуулсан арга хэмжээ болохоороо онцлогтой ба оролцогчид 5 сэдвийн хүрээнд өөрийн тасалбарын сэдвийн дагуу хэлэлцүүлэгт оролцоно. Нийт 150-с дээш оролцогчидтойгоор илтгэл болон хэлэлцүүлэг зохион байгуулагдах ба төгсөгч, салбар салбарын манлайлагч зочдоос туршлага хуримтлуулж, хамтын ажиллагаагаа дээшлүүлэх боломжтой.

UFE NETWORKING арга хэмжээ нь 2020-2021 оны хичээлийн жилийн СЭЗИС дээр 18:00 цагаас зохион байгуулагдах болно. 5 сэдэв хэлэлцүүлэг 5 өөр танхимд явагдана.

Түүх сөхвөл:
UFE NETWORKING арга хэмжээ анх 2015 онд маркетингийн менежментийн оюутнуудын санаачилга, СЭЗИС-ийн оюутны холбооны дэмжлэгтэйгээр “СЭЗИС-ийн төгсөгч нар сурч байгаа оюутан залууст туршлага, мэдлэг мэдээллээ хуваалцах, танилын хүрээгээ тэлэх” зорилготойгоор зохион байгуулагдаж эхэлсэн. Арга хэмжээнд СЭЗИС-ийн оюутнууд, багш, ажилтан, бизнес, эдийн засаг, санхүүгийн төгсөгчид оролцож, 2 үндсэн үйл ажиллагаатай байжээ. Үүнд:

  1. Төгсөгч нар өөрсдийн туршлагаасаа хуваалцах, оюутнуудтай эргэх холбоог үүсгэх, харилцаа холбоогоо сайжруулах
  2. Хамтдаа өсөн дэвших хамтрагчаа олж авах, хүрээллээ тэлэх, чөлөөт уулзалт

СЭЗИС-ийн ОЮУТНЫ ХОЛБОО