СЭЗИС-ийн төлөөлөгчид ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын хүрээлэнд айлчиллаа.

2021/11/23

2021 оны 10 сарын 26-ы өдөр СЭЗИС-ийн төлөөлөгчид ОХУ-ын Дорно дахин судлалын хүрээлэнд айлчилж 2 байгууллагын хооронд хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурсан ба найрсаг, ажил хэрэгч уулзалт боллоо.

СЭЗИС-ийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус сургуулийн ректор Б.Мөнхбаяр, ахисан түвшний судалгаа, сургалт эрхэлсэн проректор Ж.Батхуяг, Евразийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга И.В. Имидеева нар багтсан ба ОХУ-ын ШУА, Дорно дахин судлалын хүрээлэнгийн талаас Хүрээлэнгийн захирал А.К.Аликберов, Дорнын түүхийн салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ю.И. Дробышев, социологийн хүрээлэнгийн улс төр, улс төрийн социологийн төвийн дарга А.С. Железняков нар оролцов.

Ректор Б. Мөнхбаяр СЭЗИС нь ОХУ, Монголын ШУА-тай хамтрах хэтийн төлөв бүхий өндөр ач холбогдолтой уулзалт болж байгааг тэмдэглээд цаашид 2 байгууллага нь эрдэм шинжилгээ-судалгааны чиглэлээр хамтран ажиллах, хамтарсан төсөлд оролцох хэтийн төлвийн талаар ярилцлаа. А.К. Алибеков Оросын шинжлэх ухаанд Монголын соёл, түүхийн ач холбогдол өндөр байгааг онцлон тэмдэглэв. Мөн Дорно дахин судлалын хүрээлэнд Монгол бичиг, түүхийн салбарыг нээх талаар хэлэлцэв.