2021 оны СЭЗИС-ийн шилдэг оюутнуудаа шалгарууллаа.

2022/01/05

2021 онд сурлагын амжилт, судалгаа шинжилгээний ажил, мэргэжлийн уралдаан тэмцээнд анги хамт олноо тэргүүлэн манлайлсан Бакалаврын хөтөлбөрийн шилдэг 22 оюутныг шалгаруулан өргөмжлөв. Үүнд:

Аялал жуулчлалын менежмент мэргэжлийн оны шилдэг оюутнаар

    • Батболдын Идэрцэцэг /Голч дүн 3.52/

      Их, дээд сургуулиудын дунд зохион байгуулдаг “GRAND TOUR-2021” олимпиадын Эрдэм шинжилгээний хуралд “Хүртээмжтэй галт тэрэгний аялал” сэдэвт илтгэл хэлэлцүүлж, 14 илтгэлээс 6-р байранд шалгарсан. СЭЗИС-ийн Оюутны дотуур байрны сайн үйлсийн аянд нэгдэж 1 сарын турш нийгэмд чиглэсэн дараах ажлуудыг зохион байгуулсан байна. Үүнээс дурдвал, ЕБС-ийн сурагчдад “Хэрхэн мэргэжил сонголтоо зөв хийх тухай” сургалт, БЗД-ийн хүүхэд хамгаалал, нийгмийн ажилчидтай хамтарч сайн үйлсийн аян зохион байгуулдаг. Rotract байгууллагатай нэгдэж, Булган аймгийн сайн дурын ажилд тус тус оролцсон.

      Батбуянгийн Билэгт /3.47/

      Их, дээд сургуулиудын дунд зохион байгуулдаг “GRAND TOUR-2021” олимпиадын Спорт аяллын төрөлд багаараа амжилттай оролцож, 6-р байр эзэлсэн байна. 1 хогийг 1 амттанаар хөтөлбөрт сайн дурын ажилтнаар, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг спортоор дамжуулан нийгэмшүүлэх "Ахилис хүүхэд" хөтөлбөрийн олон нийтийн нөлөөллийн "Багачуудын гүйлт - 2019" үйл ажиллагаанд сайн дурын туслагчаар тус тус ажиллаж байсан нийгмийн идэвх санаачилгатай оюутан юм.

  • Мэдээллийн систем менежментийн мэргэжлийн оны шилдэг оюутнаар

    • Баасансүрэнгийн Түвшинбаяр /3.47/

      Олон улсын залуучуудын математикийн сорилт

      2020 - Үндэсний ялагч

      2021 - Үндэсний ялагч, Алтан өргөмжлөл

      Алзахгүйн Эрдэнэцэцэг /3.25/

      Сурлагын өндөр амжилттай суралцдаг бөгөөд зөв төлөвшсөн үлгэр дуурайлал үзүүлдэг манлайлагч оюутан

  • Олон улсын нягтлан бодох бүртгэл санхүүгийн мэргэшсэн сургуулийн оны шилдэг оюутнаар

    • Мөнхбатын Нандин-Эрдэнэ /4/

      “Их Британи, Монгол, Япон улсын өв залгамжлалын татварын судалгаа болон Монголд хэрэгжүүлэх тэргүүн туршлагыг дэвшүүлэх нь” судалгааг багийн гишүүдийн хамт амжилттай явуулсан.

      Батболдын Хүслэн /3.66/

      Handong UNESCO Unitwin-ээс зохион байгуулсан 2021 Social Innovation Idea and Venture Business Plan Competition олон улсын тэмцээнд СЭЗИС-ийг төлөөлөн амжилттай оролцсон.СЭЗИС-ийн хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Сэтгэшгүй” клубийн дэд тэргүүнээр сонгогдон ажиллаж байгаа.

      Доржжанцан Мөнхчимэг /3.9/

      2021 онд ММНБИ-с зохион байгуулдаг "Оюутны эрдэм шинжилгээний хурал"-д багаараа тусгай байр

      2021 онд СЭЗИС-ийн "Оюутны эрдэм шинжилгээний хурал"-д багаараа оролцов

      2019-2021 онд Ректорын нэрэмжит тэтгэлэг

      2017-2021 онуудад “Ахиллис Монгол ТББ”-д мэдээлэл харилцааны сайн дурын ажилтан

      Дамдингийн Урантөгс /3.8/

      2021 оны 10-р сард зохион байгуулагдсан Татварын бүртгэл 8-р олимпиадад амжилттай оролцож хувийн дүнгээр 1-р байр эзэлсэн.

  • Эрх зүйн мэргэжлийн оны шилдэг оюутнаар

    • Товуугийн Энхжин /3.66/

      2021 оны 10 сард зохион байгуулсан Хууль зүйн сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулагддаг Монголын хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит "Mock Trial - 2021" иргэний хэргийн шүүхийн мэтгэлцээнд тэргүүн байр эзэлсэн. Сурлагын голч дүнгээр 4 курсийн оюутнуудыг тэргүүлж байгаа учраас шилдэг оюутанд нэр дэвшүүлж байна.

      Ууганбаярын Болд-Уян /2.95/

      Монгол Улсад хууль зүйн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургулийн оюутнуудын дунд зохион байгуулдаг олон улсын нийтийн эрх зүй, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйгээр англи хэлээр хуулийн судалгаа боловсруулах, мэтгэлцэх чадварыг шалгаруулдаг Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээнд 2019 онд дэд байрын шагнал, 2021 онд тэргүүн байрын шагнал, шилдэг илтгэгчээр шалгарсан тул манлайлагч оюутнаар шалгаруулж байна.

  • Маркетинг мэргэжлийн оны шилдэг оюутнаар

    • Даваасүрэнгийн ХУЛАН /4/

      Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн оюутны нэрэмжит эрдэм шинжилгээний 13-р бага хуралд 3-р байр эзэлсэн, Шударга Ёсыг Бадраах Сангийн" тэтгэлэгт, Ректерийн нэрэмжит 2 удаа тэтгэлэгт, Хариуцлагатай Оюу Ирээдүй ТББ байгууллагын гишүүн

  • Бизнесийн удирдлагын мэргэжлийн оны шилдэг оюутнаар

    • Цэдэндашийн НОМИН-ЭРДЭНЭ /3.76/

      Сурлагын өндөр амжилттай суралцдаг, зөв төлөвшсөн үлгэр дуурайлал үзүүлдэг манлайлагч оюутан

  • Эдийн засаг мэргэжлийн оны шилдэг оюутнаар

    • Цэвээний Бадамцэцэг /3.84/

      2021 онд "Судлаач оюутан" Мандах их сургуулийн эрдэм шинжилгээний бага хуралд амжилттай оролцсон. Сурлагын өндөр амжилт үзүүлсэн.

      Батцэрэнгийн Бямбадорж /3.49/

      СЭЗИС-ийн дэргэдэх "Эдийн засагчдын клуб"-ийн тэргүүн, "Эдийн засаг" хөтөлбөрийн 4-р курсийн ангийн дарга, СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимийн бага хурлын төлөөлөгч

  • Санхүү мэргэжлийн оны шилдэг оюутнаар

    • Цэнд-Аюушын ЧИНЗОРИГ /3.75/

      CFA Research challenge 2021 - Улсын тэмцээнд багаараа 3-р байрын эзэн, Maximum клубын тэргүүн, СЭЗИС-ийн "Хэн сайн санхүүч вэ" гуравдугаар байр, 2021-2022, Сурлагын өндөр амжилттай, зөв төлөвшсөн хүмүүжил хандлагаараа хамт олноо манлайлагч

      Нямсүрэнгийн Урин /3.7/

      CFA Research challenge 2021 - Багаараа улсын тэмцээнд багаараа 3-р байрын эзэн, Finalist and winner of the 2020 UGRAD Student Exchange Program Scholarship conducted by the U.S Embassy, Сурлагын өндөр амжилттай, зөв төлөвшсөн хүмүүжил хандлага маш сайтай оюутан

      Энхтүвшин Энх-Очир /3.44/

      CFA Research challenge 2021 - Багаараа улсын аварга болж дараагийн шатны Азийн орнуудын тэмцээнд амжилттай оролцсон, СЭЗИС-ийн "Хэн сайн санхүүч вэ" амжилттай оролцсон, 2021-2022 Шилдэг 10 оюутанд шалгарч улсын олимпиадад бэлтгэж байгаа, Upton international institute - 1st place (Академик English Olympiad)

  • Банкны менежмент мэргэжлийн шилдэгээр

    • Болдбатын Лхагвадулам /3.9/

      CFA Research challenge 2021 - Багаараа улсын аварга болж дараагийн шатны Азийн орнуудын тэмцээнд амжилттай оролцсон. СЭЗИС-ийн "Хэн сайн санхүүч вэ" тэргүүн байр, 2021-2022

  • Оюутны сайн дурын клубууды шилдэг тэргүүнээр

    • Эрдэнэ-Очирын Мишээл /3.06/ - Санхүү 4 курс

      Фанат Спорт Клубд 2018 онд, Агшин Гэрэл Зургийн Клубд 2019 онд тус тус элсэн орсон бөгөөд 2020 оны 12 дугаар сараас эхлэн хоёр дахь улиралдаа Фанат Спорт Клубийн тэргүүнээр ажиллаж байна.

      Тэргүүнээр ажиллах хугацаандаа 70 гаруй оюутныг удирдан чиглүүлж:

      • 2021 оны элсэгчдийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн

        2021 оны элсэгчдийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн

        Бөөрөө хайрлая’ хандивийн аян

        Хэмнэл Урлагийн Клуб, Максимум Мэтгэлцээний Клубүүдтэй хамтран Клубуудийн нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулахын сацуу клубийн дотоод үйл ажиллагаанд манлайлан оролцдог.

  • Номын сангийн шилдэг уншигч, үйлчлүүлэгчээр

    • Лхагважавын Сугармаа /3.34/ - Санхүү, 4 курс

      2021-2022 хичээлийн жилд номын сангаар номын сангаас 132 удаа /хамгийн олон удаа/ ном авч уншсан байна. Ингэхдээ номын сангийн дүрэм журмыг нягт баримтлан биелүүлч нэг ч удаа хоцроолгүй, өдөр бүр үйлчлүүлдэг байнгын үйлчлүүлэгчдийн нэг.

  • Ирээдүйн манлайлагч оюутнаар

    • Нармандахын Мөнхмандах /3.85/ - Санхүү, 1-р курс

      2021-2022 хичээлийн жилийн намрын улиралд 1-р курсын оюутнууд дотроос хамгийн өндөр голчтой, 1 цагийн таслалтгүй суралцсан.

  • Оны шилдэгүүд болон нийт оюутан залуус та бүхэндээ шинэ оны мэнд хүргэж сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

    Бакалаврын сургалт, судалгааны алба

    2021.12.31