Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

МУ-ын Cанхүү эдийн засгийн их сургууль, БНХАУ-ын Шандон аялал жуулчлалын коллежтой хамтарсан “Зочлохуйн үйлчилгээний менежмент” мэргэжлийн анхны төгсөлт боллоо

2018/07/09

Өнөөдөр буюу 07 дугаар сарын 09-ний өдөр МУ-ын Санхүү Эдийн Засгийн Их Сургууль болон БНХАУ-ын Шандон Аялал жуулчлалын коллежтой хамтарсан “Зочлохуйн үйлчилгээний менежмент” мэргэжлийн анхны төгсөлт боллоо. Төгсөлтийн үйл ажиллагаанд МУ-ын Санхүү эдийн Засгийн Их Сургуулийн Ректор Р.Амаржаргал, Удирдах зөвлөлийн гишүүн, Эрдэм судлал, хөгжил, хамтын ажиллагаа, төслийн удирдлага хариуцсан захирал Д. Батжаргал, Удирдах зөвлөлийн гишүүн, ГЭЗСХ-ийн захирал Ж. Батхуяг нар уригдан оролцож, төгсөгчдөд баяр хүргэн, хүндэтгэл илэрхийлсэн.