Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн “Төрийн бодлогын менежмент”-ийн мастерын хөтөлбөрийн анхны төгсөгчид дипломоо гардан авлаа

2018/06/25

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн мастерын хөтөлбөрүүдийн төгсөлт боллоо. 2017-2018 оны хичээлийн жилд нийт 41 магистрантад мастерын зэрэг олгож, диплом ромбо гардуулсан юм.

Тодруулбал, СЭЗИС-ийн Ашгийн бус байгууллагын бизнесийн удирдлагын мастерын хөтөлбөрийн “Бизнесийн менежмент” мэргэжлээр- 15 төгсөгч

СЭЗИС-ийн Бизнесийн удирдлагын мастерын хөтөлбөрийн “Компанийн засаглал” мэргэжлээр- 22 төгсөгч

СЭЗИС-ийн Төрийн бодлогын менежментээр мэргэшсэн бизнесийн удирдлагын мастерын хөтөлбөрийн

“Бизнесийн менежемент” мэргэжлээр- 4 төгсөгч нарт диплом, ромбо гардууллаа.

2017-2018 оны хичээлийн жилд СЭЗИС нь Төрийн бодлогын менежментээр мэргэшсэн бизнесийн удирдлагын хөтөлбөрийг шинээр нээн, анхны төгсөгчид дипломоо гардан авсан.