Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль 94 дэх хичээлийн жилийн төгсөлтөө хийлээ

2018/06/22

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль нь анх 1924 онд Гаалийн түр сургууль нэртэй байгуулагдсанаас хойш улс орныхоо хэрэгцээ шаардлагын дагуу нягтлан бодох бүртгэл, банк, санхүү, татвар, даатгалын тогтолцоог буй болгож хөгжүүлэх явцдаа 1935 онд Санхүү, нягтлан бодох техникумын сургууль, 1946 онд Санхүү эдийн засгийн техникум, 1991 онд Эдийн засгийн коллеж, 1996 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль, 2016 онд Санхүү Эдийн Засгийн Их Сургууль болон өргөжсөн.

Энэ сарын 21-нд буюу билгийн тооллын шинийн 8-ны билигт сайн өдөр 94 дэх удаагийн хаврын төгсөлтөө хийлээ. 2017-2018 оны хичээлийн жилийн хаврын улиралд ACCA хөтөлбөрийн 14 магистрантад нягтлан бодох бүртгэл мэргэжлээр , 4 магистрантад санхүү мэргэжлээр Бизнесийн Удирдлагын Магистрын зэрэг, диплом гардууллаа.

Түүнчлэн Бизнесийн удирдлагын бакалаврын зэргийг
  • Олон Улсын нягтлан бодох бүртгэл мэргэжлээр -18
  • Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр - 118
  • Санхүү мэргэжлээр - 133
  • Банк мэргэжлээр - 13
  • Бизнесийн удирдлага мэргэжлээр - 62
  • Маркетинг мэргэжлээр -12
  • Эрх зүй мэргэжлээр -13
  • Эдийн засаг мэргэжлээр - 11
  • Зочлох үйлчилгээ мэргэжлээр -7
нийт 387 оюутан бакалаврын зэрэг хүртэж, дипломоо гардлаа.