Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

"Foundations in Accountancy" сертификат гардуулах ёслолын арга хэмжээ боллоо

2018/06/20

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн “АССА” хөтөлбөрийн нийт 42 оюутан өнөөдөр “АССА” хэмээх эрхэм цолонд хүрэх урт замынхаа “Foundations in Accountancy” түвшинг амжилттай дүүргэснийг гэрчлэх батламжаа гардан авлаа.

2018-2019 оны хичээл жилд дээрх оюутнуудаас нийт 23 оюутан Их Британийн “BPP” Их сургуульд Санхүү Эдийн Засгийн Их Сургуультай байгуулсан гэрээний дагуу шилжин суралцах болзол хангаж байна. Мөн сурлагын болон нийгэм, хүмүүнлэгийн ажлын амжилтаараа анги хамт олноо хошуучилсан оюутан Э.Энэрэл 100 хувь, Э.Аззаяа 75 хувь, Б.Хулан 50 хувийн тэтгэлэг тус тус хүртлээ.