Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

СЭЗИС –ийн багш нарыг хамтарсан солилцооны хөтөлбөрт хамруулах ажлыг судлан, хэрэгжүүлэхээр тохиролцов

2018/06/19

Санхүү Эдийн Засгийн Их Сургуультай санхүүгийн менежмент болон нягтлан бодох бүртгэл мэргэжлээр “2+2” хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Тайванийн Азийн их сургуулийн НББ болон мэдээллийн системийн тэнхмийн эрхлэгч Юа-Жьан Мелоди Парн, дэд профессор Мей-Хуа Хуан, профессор, Петер Чан нар энэ сарын 18-ны өдөр СЭЗИС –д зочилж, ССШ эрхэлсэн дэд захирал Б. Мөнхбаяр, Бакалаврын өдрийн хөтөлбөрийн эрхлэгч Д.Анхтуяа, орлогч эрхлэгч С.Хосбаяр болон НББ тэнхмийн эрхлэгч Г.Гантулга нартай уулзаж ярилцлаа.

Уулзалтын үеэр талууд хоёр сургуулийн хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн чанар, хэрэгжилт, зохион байгуулалтыг сайжруулах талаар харилцан санал солилцсон. Мөн хоёр сургуулийн НББ тэнхим хооронд багш солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хамтарсан солилцооны хөтөлбөрт СЭЗИС –ийн багш нарыг хамруулах боломжийг судлан үзэж, хэрэгжүүлэхээр тохиролцов.

Тайванийн Азийн их сургуулийн 2018 хичээлийн жилийн намрын улиралд тус их сургуульд шилжин суралцах гэж буй оюутнуудтай уулзаж, Тайвань улсад суралцахтай холбоотой оюутнуудын сонирхсон асуултанд хариулж, мэдээлэл өглөө.