Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Монгол банкны “Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн” СЭЗИС-ийн “Глобал эдийн засгийн судалгааны хүрээлэн”-ийн хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2018/06/11

Эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Монголбанкны “Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн”, захирал С.Дэмбэрэл, СЭЗИС-ийн “Глобал эдийн засгийн судалгааны хүрээлэн”-ийн захирал Ж.Батхуяг нар оролцон хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын салбарт хоёр хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын харилцан хамтын ажиллагааг дэмжих замаар харилцан лекц унших, эрдэм шинжилгээний бага хурал, симпозиумд оролцох, сонирхол бүхий сэдвээр сургалт, аргазүй, эрдэм шинжилгээ, судалгааны материал харилцан солилцох, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хамтран гүйцэтгэх, тодорхой сургалтын хөтөлбөрөөр сургалт зохион байгуулах зэрэг тэргүүлэх чиглэлтэйгээр санамж бичигт гарын үсэг зурсан юм.