Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

СЭЗИС-д элсэн суралцах эрхийн бичгийг гардууллаа

2018/05/28

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн элсэлтийн татах үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан СЭЗИС-ийн нэрэмжит олимпиад амжилттай болж өндөрлөлөө. Энэ жил УБ, Дархан, Эрдэнэт, Багануур, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Булган, Хөтөл, Шарын гол, Дорноговь, Сэлэнгэ, Төв аймаг, Завхан, Дорнод зэрэг хот, хөдөө орон нутгийн 145 орчим ЕБС-ийн давхардсан тоогоор 1005 сурагч оролцсон. Эдгээр сурагчдаас 41 сурагч шагналт байрт шалгаран өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнагдсан юм. Тус олимпиадад амжилттай оролцсон 32 сурагчид СЭЗИС-д элсэн суралцах эрхийн бичгийг гардууллаа.