Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

“Монгол Улсын санхүүгийн зах зээл- хөгжлийн гарц” сэдэвт ЭШХ амжилттай болж өндөрлөлөө

2018/05/28

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Санхүүгийн Удирдлагын Тэнхимийн 25 жилийн ойн нэрэмжит “Монгол Улсын санхүүгийн зах зээл- хөгжлийн гарц” сэдэвт ЭШХ амжилттай болж өндөрлөлөө. Хурлын зорилго нь Төрийн болон Санхүүгийн байгууллагууд, Судалгаа шинжилгээний байгууллагууд хамтран Монгол улсын санхүүгийн зах зээлийн нөхцөл байдлын талаар судалгаа шинжилгээний үр дүнд тулгуурлан хэлэлцэх, асуудал, гарц, шийдлийг тодорхойлох, зөвлөмж гаргах явдал юм. Хурал Багш, судлаачдын эрдэм шинжилгээний хурал, оюутнуудын дунд явагдах даатгалын салбар хуралдаан гэсэн 2 ангилалаар явагдлаа. Хуралд нийт ирсэн илтгэлүүдээс багш судлаачдын ангилалд 10, оюутны ангилалд 8 илтгэл 2 шатанд шалгарч эцсийн шалгаруулалтад орсон. СЭЗИС-ийн СУТ-ийн 25 жилийн ойн нэрэмжит “Монгол Улсын санхүүгийн зах зээл- хөгжлийн гарц” сэдэвт ЭШХ амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан : Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж болон тус хурлыг ивээн тэтгэсэн Капитрон банк, БиДиСек ХК, Монгол Даатгал ХХК нарт талархал илэрхийлье