Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

СЭЗИС-ийн оюутнаад Хятад хэл судалж буй их дээд сургуулиудын дунд зохион байгуулсан уралдаанд амжилттай оролцлоо

2018/05/22

СЭЗИС-ийн Хүмүүнлэгийн ухааны тэнхим, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвтэй хамтран хятад хэл судалдаг их, дээд сургуулиудын оюутнуудын дунд хятад хэлний ур чадварын зургаадугаар уралдааныг “Ханз хэн сайн мэдэх вэ”, “Ханзаар хэн гоё бичиж чадах вэ”, “Илтгэл”, “Хятад дуу, бүжиг” зэрэг 4 төрлөөр 2 үе шаттай амжилттай зохион байгууллаа.

Уралдаанд СЭЗИС, УБИС, ИЗИС, МУТИС-ийн оюутнууд оролцсон ба СЭЗИС-ийн оюутнууд дараах амжилтыг үзүүлэв. Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд ХУТ-ийн ахлах багш Ц.Чулуунцэцэг, СЭЗИС-ийн зочин багш Li Fu Yan, Shi Xiao Feng, Wang Zhi Yong багш нар ажиллалаа.

“Илтгэлийн тэмцээн” /хятад хэлээр/
  • 1-р байр Б.Цэрэндулам /СЭЗИС, Дунбэй их сургуультай хамтарсан “2+2” хөтөлбөрийн ННБ II курсийн оюутан/
  • 2-р байр Т.Сэржмядаг, Г.Дөлгөөн /СЭЗИС, Политехникийн их сургуультай хамтарсан “2+2” хөтөлбөрийн олон улсын эдийн засаг, худалдаа II курс оюутан /
  • 3-р байр Б.Батбаяр, Ш.Алгирмаа /СЭЗИС, Далианы их сургуультай хамтарсан “2+2” хөтөлбөрийн бизнесийн эрхзүйн II курсийн оюутан /
  • 3-р байр Э.Сувд, /СЭЗИС, Политехникийн их сургуультай хамтарсан “2+2” хөтөлбөрийн олон улсын эдийн засаг, худалдаа II курсийн оюутан /

“Ханзаар хэн сайхан бичих вэ?”
  • 1-р байр Т.Буянбилэг /СЭЗИС, Далианы их сургуультай хамтарсан “2+2” хөтөлбөрийн бизнесийн эрхзүйн I курс /
  • 2-р байр Т.Халиун, Г.Маралмаа /СЭЗИС, Далианы Политехникийн их сургуультай хамтарсан “2+2” хөтөлбөрийн олон улсын эдийн засаг, худалдаа I курс/
  • 3-р байр Н.Нандинчимэг, М.Дөлгөөн, Э.Аззаяа /СЭЗИС, Далианы их сургуультай хамтарсан “2+2” хөтөлбөрийн бизнесийн эрхзүйн I курс /
  • Тусгай байр: Б.Нинжбадгар /СЭЗИС, Далианы их сургуультай хамтарсан “2+2” хөтөлбөрийн бизнесийн эрхзүйн I курс/
    Тусгай байр А.Ариун /СЭЗИС, Дунбэйн их сургуультай хамтарсан “2+2” ННБ I курс /
    Тусгай байр Б.Мөнхсаран /СЭЗИС, Далианы Политехникийн их сургуультай хамтарсан “2+2” хөтөлбөрийн олон улсын эдийн засаг, худалдаа I курс/

“Ханз хэн сайн мэдэх вэ?” тэмцээнд 20 оюутан оролцсоноос:
  • 1-р байр Г.Маралмаа /СЭЗИС, Далианы Политехникийн их сургуультай хамтарсан “2+2” хөтөлбөрийн олон улсын эдийн засаг, худалдаа I курс /
  • 2-р байр Т.Буянбилэг, Н.Гэрэлтмарал /СЭЗИС, Далианы их сургуультай хамтарсан “2+2” хөтөлбөрийн бизнесийн эрхзүйн I курс /
  • 3-р байр Д.Сайнбилэг, Нинжбадгар /СЭЗИС, Далианы их сургуультай хамтарсан “2+2” хөтөлбөрийн бизнесийн эрхзүйн I курс/
  • 3-р байр Д.Хулан /СЭЗИС, Дунбэйн их сургуультай хамтарсан “2+2” ННБ I курс/
  • Тусгай байр С.Энхжин, М.Дөлгөөн /СЭЗИС, Далианы их сургуультай хамтарсан “2+2” хөтөлбөрийн бизнесийн эрхзүйн I курс /
  • Тусгай байр Э.Дуламсүрэн /СЭЗИС, Политехникийн их сургуультай хамтарсан “2+2” хөтөлбөрийн олон улсын эдийн засаг, худалдаа I курс оюутнууд /

“Хятад дуу, бүжиг”-ны тэмцээнд 12 номер оролцсоноос:
  • 1-р байр Д.Санжаасүрэн / СЭЗИС, Политехникийн их сургуультай хамтарсан “2+2” хөтөлбөрийн олон улсын эдийн засаг, худалдаа II курсийн оюутан/
  • 2-р байр Т.Халиун, Б.Номинзул /СЭЗИС, Политехникийн их сургуультай хамтарсан “2+2” хөтөлбөрийн олон улсын эдийн засаг, худалдаа I, II курсийн оюутан/
  • 3-р байр Г.Маралмаа, Т.Оюунбилэг /СЭЗИС, Политехникийн их сургуультай хамтарсан “2+2” хөтөлбөрийн олон улсын эдийн засаг, худалдаа I, курс оюутан/
  • 3-р байр Э.Сувд /СЭЗИС, Политехникийн их сургуультай хамтарсан “2+2” хөтөлбөрийн олон улсын эдийн засаг, худалдаа II курс/ оюутнууд тус тус байр эзэллээ.