Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

СЭЗИС-ийн оюутнаас бүрдсэн баг “Хүний нөөцийн менежментийн улсын Х олимпиад”-д амжилттай оролцлоо

2018/05/09

Монголын их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулагддаг “хүний нөөцийн менежментийн улсын Х олимпиад” энэ сарын 4, 5-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа тус олимпиад энэ жил “Дижитал зуунд-HR” уриатайгаар Санхүү Эдийн Засгийн Их Сургууль дээр зохион байгуулагдсан юм.

Олимпиадын зорилго нь Монголын оюутан залуусын мэдлэг чадварыг сорьж, хөгжүүлэх замаар мэргэжлийн түвшинг нь дээшлүүлж, чадварлаг хүний нөөцийн менгежерүүдийг бэлтгэн, улс эх орныхоо шилдэ ажиллах хүчнийг бэлтгэж явдал юм.

Энэ жилийн олимпиадад МУИС-БС, СЭЗИС, ХААИС-ЭЗБС, УБИС, ХИС, МҮИС зэрэг сургуулиуд оролцож шилдгээ шалгарууллаа.

Багийн дүнгээр:
  • Тэргүүн байр: 72.07 хувиар СЭЗИС-ийн “Navi” баг
  • Дэд байр: 67.90 хувиар СЭЗИС-ийн “1.01” баг
  • Гутгаар байр: 65.27 хувиар МУИС-БС-ийн “Zenith” баг
  • Тусгай байр: 63.75 хувиар МУИС-БС-ийн “Genius” баг
  • Тусгай байр: 54.29 хувиар МҮИС-ийн “Сэтгэмж” баг
  • Тусгай байр: 45.18 хувиар ХИС-ийн “Цэгц” баг

Хувийн дүнгээр:
  • Тэргүүн байр: 61 хувиар МУИС-БС, Ж.Лхагвадулам
  • Дэд байр: 60 хувиар СЭЗИС, Г. Намуун
  • Гутгаар байр: 59 хувиар МУИС-БС, Т.Ариунсарнай
  • Тусгай байр: 52 хувиар МУИС-БС, Д.Аминзул
  • Тусгай байр: 52 хувиар СЭЗИС-ийн А.Бүжин

Шилдэг удирдагч багш:
  • Т.Ууганболд СЭЗИС /1,2-р байр/
  • Н.Оюунжаргал МУИС-БС /3-р байр/