Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

СЭЗИС-ийн оюутнууд “Монголын Оюутны Математикийн 27 дахь удаагийн олимпиад”-аас мөнгө, хүрэл медаль хүртлээ

2018/05/04

Монголын оюутны математикийн 27 дахь удаагийн олимпиад 2 үе шаттайгаар амжилттай болж өндөрлөлөө. Тус олипиадад Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн 7 оюутан оролцсон бөгөөд эдгээр оюутнуудаас 2-р шатанд эдийн засгийн ангийн 1-р курсын оюутан Б.Сайханбилэг, бизнесийн менежментийн ангийн 1-р курсын оюутан Э.Энхбаясгалан, 2-р курсын оюутан Г.Төрболд, санхүү удирдлагын ангийн 3-р курсын оюутан А.Ананд нар шалгаран оролцсон.

Олимпиадад СЭЗИС-ийн оюутнууд амжилттай оролцож 1-р курсын оюутан Б.Сайханбилэг мөнгөн медаль, 3-р курсын оюутан А.Ананд хүрэл медаль тус тус хүртэж, амжилт гаргалаа.