Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

ACBSP-ийн гишүүн сургуулиудын дунд зохион байгуулагдсан кейсд суурилсан тэмцээнд СЭЗИС-ийн PRIME баг тэргүүн байр эзэллээ

2018/05/03

2018 оны 04 сарын 30-ны өдөр АНУ –ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийг магадлан итгэмжлэх зөвлөл (ACBSP) үүсгэн байгуулагдсны 30 жилийн ойг тохиолдуулан тус зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн болон гишүүн сургуулиудын оюутны дунд кейс судалгаанд суурилсан анхдугаар тэмцээнийг Peregrine Academic Service байгууллагаас зохион байгууллаа.

Уг тэмцээнд 18 их, дээд сургуулийн нийт 28 баг өрсөлдсөнөөс СЭЗИС-ийн СҮА-ны шинжээч Ж.Ганзориг, Хэрэглээний математик, статистикийн тэнхмийн багш Э.Мөнхдулам нарын дасгалжуулсан, НББ-ийн 3-р курсын оюутан Э.Цэцэнбилэг, Санхүүгийн Удирдлагын 3-р курсын оюутан С.Номин, ЭЗ-н 3-р курсын оюутан Л.Энхтүшиг, Бизнесийн удирдлагын 3-р курсын оюутан А.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй "PRIME" баг түрүүлж ТЭРГҮҮН байр эзэлж, Мандах их сургууль, ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургуулийн багууд удаах байранд шалгарлаа. Тэмцээний тэргүүн байранд шалгасан багийг диплом, 500 доллар, дэд байрын багийг диплом, 300 доллар, гуравдугаар байрыг диплом, 200 доллараар тус тус шагнаж урамшуулав.

Мөн ССШЭрхэлсэн дэд захирал Б.Мөнхбаяр Тэмцээнд ажилттай оролцсон оюутнуудыг хүлээн авч уулзан, баяр хүргэж цаашдын суралцах их үйлсэд нь амжилт хүслээ. Энэхүү тэмцээн нь ACBSP-ийн гишүүн сургуулиудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм.