Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Санхүүгийн Удирдлагын тэнхимийн 25 жилийн ойн нэрэмжит “ШАТАР”–ын тэмцээн зохион байгуулагдлаа.

2018/05/01

СЭЗИС-ын Санхүүгийн Удирдлагын тэнхимийн 25 жилийн ойн нэрэмжит “ШАТАР”–ын тэмцээнийг 4-р сарын 28, 29-ний өдрүүдэд СЭЗИС дээр амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд мэргэжлийн шүүгчдийг уриж, олон улсад хэрэглэгддэг стандартын цаг, шатар, шүүлтийн системийг ашиглан СЭЗИС-ийн багш ажилчид, үе үеийн төгсөгчид, оюутнуудын дунд нээлттэй зохион байгууллаа. Тэмцээнд 62 шатарчин оролцон оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс
  • 1-р байранд олон улсын мастер С.Отгонжаргал 7.5 оноогоор,
  • 2-р байранд спортын мастер Б.Билэгт 6.5 оноогоор,
  • 3-р байранд СУТ-н багш Э.Элдэв-Очир 6.5 оноогоор,
  • 4-р байранд олон улсын мастер У.Лхамсүрэн,
  • 5-р байранд спортын мастер Я.Батзаяа нар тус тус шалгарсан байна.
Тэмцээний ивээн тэтгэгчээр Худалдаа Хөгжлийн Банк хамтран ажилласан ба СЭЗИС-ын СУТ-ийн багш Ж.Дэлгэрсайхан, Э.Элдэв-Очир нар сургуулийн дэргэдэх “Цэцэн бэрс” клубтэй хамтран зохион байгууллаа. Ивээн тэтгэгч, зохион байгуулагч, дэмжин тусалсан бусад алба нэгжүүддээ гүн талархал илэрхийлье.











Санхүүгийн удирдлагын тэнхим
2018.04.30