Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

СЭЗИС-ийн оюутнууд статистикийн улсын олимпиадад амжилттай оролцлоо

2018/05/01

Үндэсний статистикийн хорооны дэмжлэгтэйгээр МУИС 3 дахь удаагаа, Мандах Их Сургууль 2 дахь удаагаа оюутны статистикийн улсын олимпиадыг тус тус амжилттай зохион байгууллаа. Тус олимпиадуудад Бизнесийн статистик, Эдийн засгийн статистик, Эконометрикийн ундэс хичээлийг үзэж судалсан оюутнууд сургуулиа төлөөлөн өөрсдийн санаачилгаар оролцсон.

Тус олимпиадад Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Э.Хосбаяр, Г.Төгсбилэг, Э.Тамир нарын бүрэлдэхүүүнтэй Revolution баг II байр эзэлж, тус тус шагнууллаа.

Мандах Их Сургуулиас 4-р сарын 29-ний өдөр зохион байгуулсан улсын II олимпиадын шагналт байрт хувийн дүнгээр оюутан А.Номин VIII байрт, Б.Санжаа X байрт тус тус шалгарч, шагнуулсан бөгөөд онооны нийлбэрээр СЭЗИС IV байр эзэллээ.