Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

СЭЗИС-ийн удирдах ажилтны MBA хөтөлбөрийн оюутнууд БНСУ-ын Солбридж Олон улсын Бизнесийн сургууль дээр “Strategic Management ” хөтөлбөрт хамрагдахаар боллоо.

2018/04/30

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль нь 2012 онд БНСУ-ын Вуусон их сургуулийн харъяа Солбридж Олон улсын Бизнесийн сургуультай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр хоёр сургуулийн хооронд дээд боловсролын салбарт хамтран ажиллах суурь тавигдсан юм.

Энэ хугацаанд Бизнесийн мэргэжлийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад солилцооны хөтөлбөрт хамрагдах боломж олгосон Оюутан солилцооны гэрээ, 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээг байгуулсан ба 2018 оны 3 сард Аялал жуулчлал, Зочлохуйн мэргэжлээр суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтой солилцооны гэрээ байгуулснаар бидний хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж ирлээ. Одоогийн байдлаар дээрх хөтөлбөрүүдэд 15 орчим оюутан хамрагдаад байна. Түүнчлэн СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрийн 8 оюутан тус сургууль дээр зохиогддог “Олон улсын бизнес кейс”-ийн тэмцээнд сүүлийн хоёр жил амжилттай оролцсон болно.

2018 оны 6 сард СЭЗИС-ийн Компанийн Засаглалаар мэргэшсэн Бизнесийн удирдлагын хөтөлбөрийн оюутнууд болон хөтөлбөрийн ажилтан зэрэг 20 хүн Солбридж сургуулийн Удирдах ажилтны MBA хөтөлбөрийн “Strategic Management ” сургалтад хамрагдахаар боллоо. Энэ хугацаанд оюутнууд “Managing in the Global Economy”, “Korean family –owned conglomerate managerial practices”, “Strategic management Innovation”, “Economic Psychology of Human behavior” зэрэг сэдвүүдээр лекц, семинарт бусад орнуудаас ирсэн оюутнуудтай хамт оролцож, үйлдвэрийн газар, компаниудтай танилцан, соёлын арга хэмжээнд оролцох юм.