Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

ӨМӨЗО-ны докторантууд СЭЗИС-ийг сонгожээ

2018/02/27

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн 6 докторант Монгол Улсын Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн докторын хөтөлбөрт элсэн суралцаж байна. 

“Сүүлийн үед гадаад оюутнууд манай сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрийг сонирхож, элсэлт нэмэгдэж байгаа” хэмээн Докторын хөтөлбөрийн эрхлэгч С.Түвшинзаяа мэдэгдэв. 

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль нь ӨМӨЗО-ны СЭЗИС-тай урт хугацаанд хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд дээрх докторантууд Монгол Улсад хүрэлцэн ирж, суралцаж байгаа юм.  

ӨМӨЗО-ны докторантууд сургалт, судалгааны ажлаа эхлүүлэн, компанийн хөрөнгийн хуримтлал бий болгох загварчлал, компанийн нийгмийн хариуцлага, тогтвортой аялал жуулчлал, ялгаатай соёл бүхий улс орнуудын бизнесийн харилцааны асуудал зэрэг сэдвээр судалгааны ажлаа гүйцэтгэхээр төлөвлөжээ.