Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

СЭЗИС-ийн оюутнууд олон улсын олимпиадын “Дэд байр”-ыг эзэллээ

2018/03/02

ОХУ-ын Санкт-Петербург хотын Эдийн засгийн их сургуулиас 2018 оны 02 дугаар сарын 18-наас 2 дугаар сарын 28-ны өдрүүдэд нягтлан бодох бүртгэлийн “Do you know IFRS-2018?” олон улсын онлайн олимпиадыг зохион байгууллаа.

Тус олимпиадад Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Бакалаврын өдрийн хөтөлбөрийн 3 оюутан нэг баг болон 29,33 оноогоор амжилттай оролцож, дэд байр эзэллээ. Уг олимпиадад ОХУ болон бусад улсын нийт 16 багийн 68 оюутан оюун ухаан, авхаалж самбаагаа сорьсон юм.

Уг олимпиадад Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн хамт олон 3 дахь жилдээ амжилттай оролцож байна.