Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн урлагийн үзлэг амжилттай болж өндөрлөлөө

2018/03/14



Санхүү Эдийн Засгийн Их Сургуулиас жил бүр уламжлал болгон 1-р курсын оюутнуудын дунд зохион байгуулагддаг урлагийн үзлэг амжилттай болж өндөрлөлөө. 2017-2018 оны хичээлийн жилийн урлагийн үзлэгийн шүүгчээр СЭЗИС-ийн удирдлагууд болон мэргэжлийн багш нар шүүж, оюутнуудынхаа авъяас, ур чадварыг дүгнэсэн юм.

Энэ жилийн урлагийн үзлэгт 1-р курсын 580 орчим оюутан хамрагдан, авъяас, ур чадвараараа өрсөлдсөн юм. Урлагийн үзлэгт шилдэг анги, жүжигчилсэн зэрэг номинациар тус бүр 3-5 байр эзлүүлэн шилдэгээ шалгарууллаа.