Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

“ШУ-ны хөгжилд математик боловсрол, хэрэглээний хандлага” Олон улсын ЭШХ амжилттай зохион байгуулагдлаа

2018/03/26

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, ХШУС-ийн Математикийн тэнхим болон СЭЗИС-ийн ХМСТэнхим хамтран 6 дахь жилдээ “ШУ-ны хөгжилд математик боловсрол, хэрэглээний хандлага” сэдэвт ЭШХ-ыг олон улсын хэмжээнд амжилттай зохион байгууллаа. Хуралд давхардсан тоогоор 100 орчим эрдэмтдийн 46 судалгааны ажил болон эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл шүүгдэн хэвлэгдэж, үүнээс 24 бүтээл илтгэгдэж хэлэлцэгдлээ. Тус хуралд ГЭЗС-ны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал доктор, профессор Ж.Батхуяг бидний урилгаар хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүлсэн юм.

СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимийн профессор Ц.Батсүхийн илтгэсэн “Монгол улсын хүн амзүй, хөдөлмөрийн зах зээлийн судалгаанд Мальтусын болон Леслиегийн загварыг ашиглах нь” сэдэвт илтгэл хурлын үндсэн илтгэлд багтсан бөгөөд салбар хуралдааны тэргүүн илтгэлд СЭЗИС-ийн төгсөгч МУИС-ийн багш Ч.Анхбаярын илтгэсэн “Төсвийн оновчлолын асуудал” сэдэвт багаар хийсэн судалгааны ажлын илтгэл хуралд оролцогчдийн сонирхож, анхаарал татсан илтгэл байсан гэдгийг хурлын үеэр оролцогчид онцолж байлаа.