Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль “Horeca” үзэсгэлэнд хамтран зохион байгуулагчаар оролцож байна

2018/03/29

СЭЗИС нь Зочлохуйн үйлчилгээний салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх мэргэжлийн лабораторуудыг Монголд анх удаа Европын стандарт нийцүүлэн байгуулж, 2013 оноос Зочлохуйн үйлчилгээний менежментийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргаж байна.

12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа зочлох үйлчилгээний салбарын ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн болон 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Horeca” зочид буудал зоогийн газрын үзэсгэлэнд СЭЗИС нь албан ёсны хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа бөгөөд 2018 оны 03 сарын 30,31-ний өдрүүдэд МҮХАҮТ-д зохион байгуулагдана.

СЭЗИС-ийн Шаталсан сургалттай бакалаврын хөтөлбөрийн Зочлохуйн үйлчилгээ, Тогтвортой аялал жуулчлалын менежментийн хөтөлбөрийн багш Б.Ариунганга тэмцээний ерөнхий шүүгчээр, Б.Ариунзаяа хөндлөнгийн хянагчаар ажиллах ба Зочлохуйн үйлчилгээний менежментийн хөтөлбөрийн оюутнууд үзэсгэлэн болон тэмцээний үйл ажиллагааг зохион байгуулан оролцож байна.