Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Dell ambassador хөтөлбөр Монголд эхэллээ

2018/11/06

"Саммит Компьютер Технологи" компани нь оюутан залууст практик мэдлэг олгох, урамшуулан хөгжүүлэх зорилготой “Dell Ambassador” хөтөлбөр явуулж байна.

Хөтөлбөрт оролцсоноор богино хугацаанд бизнес төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулж, гүйцэтгэж сурах, практик мэдлэгтэй болох, бусадтай харилцах, багаар ажиллах, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх гэх мэт ур чадвараа хөгжүүлэх, өөрийн CV-нд туршлага нэмэх цаашлаад “Dell” брэндтэй холбоотой байж зохион байгуулж буй үйл ажиллагаанд оролцох олон төрлийн ач холбогдолтойгоороо уг хөтөлбөрийн давуу тал оршиж байгаа юм.

Үүнд МУИС, ШУТИС, Санхүү эдийн засгийн сургуулийн оюутан залуус оролцсоноос дараах оюутнууд мэдлэг ур чадвараараа манлайлан шалгарлаа.

Санхүү эдийн засгийн сургуулийн 4-р курсын оюутнууд О.Дөлгөөн ахлагчтай Р. Энхмаа, Ө.Мөнхгэрэл, Т.Рэгзэдмаа нар тодорлоо.