Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Бизнесийн эрх зүй мэргэжлээр бакалаврын зэрэг олгох Орой, Эчнээ (бямба) хөтөлбөрийн элсэлт эхэллээ

2019/02/25

Хөтөлбөрийн онцлог:

  • Санхүү, бизнесийн эрх зүйн онолын мэдлэг, практик туршлагатай багш нар хичээл заана.
  • Олон улсын болон үндэсний бизнесийн бодит тохиолдлуудад тулгуурласан шинэлэг арга зүйгээр сургалтыг зохион байгуулна.

Тавигдах шаардлага:

  • Их, дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн;
  • Хувийн зохион байгуулалт сайтай, ажил болон сургалтыг хослуулах боломжтой байх;
  • Сургалтын ачаалал даахуйц эрүүл мэндийн чадвартай байх;
  • Сургалтын төлбөр төлөх чадвартай байх.

Бүртгэл:

Орой, бямба гариг (эчнээ) хэлбэрээр элсэхийг хүсэгчид admission.ufe.edu.mn хаягаар, цахим хэлбэрээр 2019 оны 2 сарын 22-ны өдрөөс 3 сарын 25-ны өдрийн 18.00 цаг дуустал бүртгүүлнэ. Бүртгэлийн хураамж 15000 төгрөг байна.

Шалгаруулалт:

  • Элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн хүмүүст шалгалтын товыг бүртгүүлсэн цахим шуудан болон утсаар жич зарлана.
  • Элсэлтийн шалгалтыг онлайн хэлбэрээр ерөнхий мэдлэг шалгасан тест болон “Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын талаар таны бодол” сэдвээр эсээ бичүүлж авна.

Элсэгчийг бүртгэх:

Элсэлтийн шалгалт өгч тэнцсэн элсэгчид элсэлтийн өмнөх 3 хоногт баталгаажуулах бүртгэлд биечлэн ирж хамрагдахдаа дараах материалуудыг бүрэн эхээр нь авчирна. Үүнд:

  • Иргэний үнэмлэх
  • Их, дээд сургууль төгссөн дипломын эх хувийн нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт
  • Сүүлийн 3 сар дотор авахуулсан, 3х4 хэмжээний цээж зураг 3 хувь
  • Сургалтын төлбөр тушаасан баримт
    СЭЗИС-ийн: Улаанбаатар хотын банкны 2612007984 тоот данс
    Хас банкны 5000010393 тоот данс
    Хаан банкны 5129032930 тоот данс /төлбөрийн баримт дээр элсэгчийн овог нэр, регистерийн дугаар бичсэн байх/

Холбоо барих утас 70150261