Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Европийн Холбооны Ерасмус+ хөтөлбөрийн санхүүжилттэй “ARROW” төслийн анхны сургалт амжилттай зохион байгуулагдлаа

2019/03/06

Монгол Улсын их дээд сургуулиудын судалгаа, инновацийн чадавхыг бэхжүүлэх зорилготой “ЕХ-ны Ерасмус+” хөтөлбөрөөс санхүүжиж буй “ARROW” (Improvement of Research and Innovation skills in Mongolian Universities) төсөл 2018 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн. Тус төслийн зохицуулагчаар Испанийн Гран Канарын Лас Палмасын Их сургууль (ULPGC-University of Las Palmas de Gran Canaria), төслийн хамтрагч байгууллагаар Испанийн Гран Канарын Лас Палмасын Их сургуулийн ШУТПаркийн сан (Scientific and Technological Park Foundation of the ULPGC), Польшийн Щециний Их сургууль (University of Szczecin), Португалийн Порто их сургууль (The University of Porto) мөн Монголын 12 их дээд сургууль (Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Монгол Улсын Их Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Улаанбаатарын Их Сургууль, Хэл Иргэншлийн Дээд Сургууль, Цэцээ Гүн Менежментийн Дээд Сургууль, Хангай Дээд Сургууль, Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль) хамтран ажиллаж байна.

Энэхүү сургалтаар шинжлэх ухааны мэдээллийн санг ашиглах үндсэн ойлголт ба хэрэглээ, “MEDLINE®/PUBMED® мэдээллийн санд хандах аргачлал, олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн бүртгэлийн системд сэтгүүл бүртгүүлэх арга зам зэрэг сэдвээр Польшийн Щециний Их сургуулийн доктор Малгожата Гузовска, профессор Паулина Низведзка Райствэй, профессор Юрий Билян нар онлайн сургалт явууллаа.

Төслийн хэрэгжилтийн хүрээнд “Шинжлэх ухааны мэдээллийн сан” сургалтыг 2018.10.01-ээс 2019.02.01-ний хооронд онлайн хэлбэрээр зохион байгуулсан ба төслийн хамтрагч Монголын 12 их дээд сургууль тус бүрээс 15 багш, судлаач буюу нийт 180 хүн тус сургалтад хамрагдсан.

2019.03.06-ны өдөр энэхүү сургалтад амжилттай хамрагдсан нийт багш, судлаачдад сертификат гардуулах үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.

2019 оны 7-р сард төслийн хамтрагч байгууллагуудын нэгдсэн уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах ба төслийн хэрэгжилтийн хугацаанд “Training course on Scientific English”, “Training course on Applied statistics”, “Workshop on Writing a project proposal for EU funds”, “Patents”, “Plagiarism” зэрэг онлайн болон танхимын сургалтууд зохион байгуулахаар төлөвлөж байна.