Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Инновацийн үндэсний төв байгуулах зөвлөлдөх уулзалт болов

2019/02/25

Санхүү, эдийн засгийн их сургуулийн судалгааны тэргүүлэх чиглэлд нийцүүлэн инновацийг дэмжих дундын талбар бий болгох зорилгоор 2019 оны 2 сарын 25-ны өдөр төрийн өмчийн их сургуулиудын эрдэмтэн судлаачид, старт-ап компаниудын удирдлагуудтай уулзалтыг зохион байгууллаа.

Энэхүү уулзалтаар өнөөгийн тулгамдаж буй асуудал, төрөөс инновацийн чиглэлээр баримтлаж буй бодлогын талаар хэлэлцэв. Мөн уулзалтанд оролцсон эрдэмтэд инновацийг хөгжүүлэх, дамжуулахад хамтын ажиллагаа, дундын талбар дутагдаж буйг онцлоод Санхүү, эдийн засгийн их сургуулийг түшиглэн Инновацийн үндэсний төвийг байгуулахаар тохиролцов.

Оролцсон хүмүүс:

  1. Б.Мөнхбат (Доктор, дэд профессор) - ХААИС профессорын багийн ахлагч
  2. Я.Ганболд (Шинжлэх ухааны доктор, профессор) - МЭЭШХүрээлэн
  3. Ч.Цэсэндорж (Доктор) - Гарааны “ХААМАШ” ХХК –ны захирал
  4. Энх-Оюун (Доктор, дэд профессор) - Гарааны “” ХХК-ны захирал
  5. Д.Баатархүү (Доктор) - Гарааны “” ХХК-ны захирал
  6. Л.Лхагвасүрэн (магистр) - ХААИС-ийн багш
  7. Ж.Дугаржав (Доктор) - ХХТХүрээлэн
  8. Баянмөнх (Доктор) - Монос групп, Эм судлалын хүрээлэн, Эрдэмтэн нарийн бичгийн дарга
  9. Т.Балдан (Доктор, профессор) - ХААИС-ийн багш
  10. Э. Бат-Эрдэнэ (магистр) - ХАА-н инновацийн консорциум ТББ-ийн гүйцэтгэх захирал
  11. Д.Сэрээтэрдорж (Доктор, дэд профессор) - МУБИС-ийн багш
  12. Ж.Мөнгөн (Доктор) - ХААИС-ийн багш