Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

СЭЗИС Их Британи дахь АССА /Олон Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Нийгэмлэг/-ээс "GOLD status"-аа баталгаажууллаа.

2019/03/07

СЭЗИС нь 2006 оноос эхлэн Их Британи дахь АССА /Олон Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Нийгэмлэг/-ээс сургалтын үйл ажиллагаа явуулах, шалгалт зохион байгуулах эрхийг авч амжилттай хэрэгжүүлэн 13 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд СЭЗИС-ийн бүрэлдэхүүн ОУНББСМС-ийн АССА хөтөлбөрийн оюутнууд сурлагын амжилтаараа байнга Дэлхийн дунджаас /World pass rate/ дээгүүр жагсаж ирсэн бөгөөд 2018 оны 1-р сард АССА нийгэмлэг сургалтын чанарын баталгаажуулалт болох Алтан батламжыг /Gold status/ СЭЗИС-д олгосон юм. Энэхүү батламж нь жил бүр тухайн сургуулийн амжилтаас хамааран сунгагддаг бөгөөд АССА нийгэмлэгээс СЭЗИС -ийн ОУНББСМС-ийн "Gold status"-ыг 2020 оны 3 сарын 31 хүртэл сунгаж батламжийг өнөөдөр ирүүлжээ. "Gold status" авах болон сунгахад хувь нэмэрээ оруулсан үе үеийн удирлагууд болон нийт багш, ажилтнууд, оюутнууддаа талархал илэрхийлье.