Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

“ХЭЛ СУДЛАЛ – ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Болох огноо: 2020/01/17

СЭЗИС – Гадаад Хэлний Институтээс зохион байгуулж буй “ХЭЛ СУДЛАЛ – ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2020 оны 01-р сарын 17-ны өдөр СЭЗИС-ийн C байрны 102 тоот танхимд 12:00 цагт болно.

Энэхүү хурлын зорилго нь хэл судлалын чиглэлээр судалгаа хийж буй багш, эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллах, мэдээлэл туршлага солилцох, шинэ санаа дэвшүүлэх, шинэ аргазүйд суралцах, хэл судлалд тулгамдаж буй асуудлыг хөндөх, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, эрдэм шинжилгээний ажлыг олон нийтэд түгээх, таниулахад оршино.

“ХЭЛ СУДЛАЛ - ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” эрдэм шинжилгээний хурлын чиглэл:

  • Гадаад хэл заах аргазүй (академик англи хэл, мэргэжлийн англи хэл, технологид суурилсан хэлний сургалт, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл)
  • Хэл шинжлэл (зэрэгцүүлсэн ба харьцуулсан хэл шинжлэл, хэл шинжлэлийн өнөө үеийн чиг хандлага, онол, практик аргазүй, орчуулгын онол)

Хамрах хүрээ: их, дээд сургуулийн багш, судлаачид.

Эрдэм шинжилгээний хурлын илтгэлд тавигдах ерөнхий шаардлага:

  • Илтгэлд илтгэлийн нэр, хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, зөвлөмж, номзүйн жагсаалт орсон байх;
  • Илтгэл нь А4 (210x297mm) хэмжээтэй, 5-10 хуудсанд багтаасан байх;
  • Ерөнхий гарчиг 14pt хэмжээтэй Bold, ТОМ ҮСГЭЭР, дэд гарчиг 12pt үсгийн хэмжээтэй Bold форматтай, бичвэрийн үсгийн фонт - Times New Roman, 12pt, мөр хоорондын зай 1, баруун зүүн талаас зэрэгцсэн байх;
  • Ашигласан эх сурвалжийг илтгэл болон номзүйн жагсаалтад бичихдээ олон улсын APA загварыг ашиглана.

Жич: Илтгэлийг монгол, англи хэлээр хэлэлцүүлж болно. Хуралд оролцогчдын хүсэлтээс хамаарч эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл хэвлэгдэх эсэхийг шийднэ.

Багш, судлаачид хуралд оролцох маягт бөглөн, ganzul.g@ufe.edu.mn цахим хаяг руу илгээнэ. Маягтыг 2019 оны 11-р сарын 22-ноос 2020 оны 01-р сарын 12-ны өдөр хүртэл хүлээн авна.

Оролцогчийн маягтыг татаж авна уу (Хавсралт 1).

Хурлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ganzul.g@ufe.edu.mn; tumurbars.ts@ufe.edu.mn цахим хаягаар болон 99058296, 96627222 утсаар холбогдож авна уу.

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
СЭЗИС-ГХИ
2019.11.22